Амжилтаа бусадтай хуваалцая

  • Амжилтаа бусадтай хуваалцая

    Амжилт бидний дээрээс бороо шиг асгарч, шороо шиг шуурч, цас шиг будрахгүй. Тийм ч амархан олддоггүй, 100% хөдөлмөр шаардсан тэрхүү нандин бүтээл бол амжилт билээ. Хөлсөө урсгаж, нойроо хумсалж байж олсон тэр амжилтаа хэн ч бусдад алдахыг хүсэхгүй шүү дээ. Гэвч олсон амжилтаа бусадтай хуваалцах нь мөн бусдаас үг сонсох нь таныг дэвжин дээшлэхэд туслах төдийгүй, эргэн тойрон дахь хүмүүстээ ч эерэгээр нөлөөлөх болно.
    “ Улаан буудайны тэмцээн” гэх өгүүллэгт: Жил болгон зохион байгууллагддаг “хамгийн сайн улаан буудай” гэсэн тэмцээнд өмнөх жил  түрүүлсэн тариачин түрүүллээ. Үүнийг сонссон хүмүүс тариачингийн нууцыг асууж гэнэ. Тариачин: Миний нууцын хариулт бол өөрийнхөө буудайны үрийг хөрш нартайгаа хуваалцах гэж хариулжээ. Өөрт байгаа чанартай үрнүүдээ өрсөлдөгч нартайгаа хуваалцаж байгаа гэж үү? Яагаад ийм зүйл хийхээр болов гэж асуухад, тариачин яагаад болохгүй гэж, салхи хатаж гундаж байгаа буудайн тоосонцорыг нэг тариан талбайгаас өөр нэг талбайруу зөөдөг. Учир нь хөршүүдийн минь муу буудай тариалалт нь миний буудайны чанарт ч гэсэн нөлөөлнө. Хэрвээ сайн буудай тарихыг хүсж байгаа бол хөршүүдийнхээ буудайг ч бас сайн чанартай тариалахад нь туслах явдал юм гэж ухаарууштай сайхан хариулт өгсөн байна.
    Энэхүү өгүүллэгээс бид амжилтанд хүрч чадсан ч гэсэн түүнийгээ хэрхэн бататгах, мөн түүнийгээ бусадтай хуваалцсанаар өөрт болон бусдад ямар их үнэ цэнэ авчирч болохыг харж болно. Тиймээс “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэх монголын минь сайхан зүйр цэцэн үгээр өнөөдрийг эхлүүлцгээе.

    Ө.Орхонцолмон
    Бодо Шефер “Долоон жилд эхний тэрбумыг олон нь” ном Интер, Аз хур, Билэг, Мир номын дэлгүүрт худалдаалж байна.