Бага хугацаанд их зүйл амижуулах 5 арга

  • Бага хугацаанд их зүйл амижуулах 5 арга

    Хүн бүрт ижил нөөцүүд байдаг. Энэ нь 24 цаг юм. Зарим үед Танд 24 цаг хангалтгүй санагддаг үеүүд байдаг уу? Нэг өдрийн дотор амжуулах ёстой ажилдаа дарагдан ядарч, стрест орж эвгүй байдалд байх үеүүд бидэнд цөөнгүй. Амжихгүй, бүтэхгүй зүйл бүхэн бидний амьдралыг доош татахад асар ихээр нөлөөлнө. Ийм зүйлс байнга тохиолдох тусам бид өөрсдийгөө амжилтгүй нэгнээр харж эхэлдэг. Амьдрал бэрхшээлтэй мэт санагдавч энэ бүхнийг даваад гарах гарц таньд бий.
    Цагыг зөв зохицуулж чадсанаар, амжихгүй бүтэхгүй байгаа асуудлуудаа амархан шийдэж чадна гэсэн үг юм. Мөн цагиа зөв зохион байгуулсанаар бага цагт стрессгүйгээр их ажил амжуулах боломжтой. Хийхийг хүссэн зүйлүүддээ илүү их цагыг ч гаргаж болно. Тиймээс цагиа зөв зохион байгуулсанаар бүх зүйлээ төлөвлөсөн цагтаа амжуулж чадах бөгөөд  үүнд энэхүү 5 арга таньд тус болох юм.

    1.    Амьдралынхаа тэнцвэртэй байдлыг хадгалах:
    Амьдралаа тэнцвэртэй байлгахад эрүүл мэнд, гэр бүл, мөнгө, нийгэмшилт, боловсрол, гэх мэт хүчин зүйлүүд орно. Энэ хүчин зүйлүүдийг нэг өдрийн дотор амжуулах мөн тэнцүү хэмжээгээр зохицуулах нь боломжгүй мэт. Гэвч бүгдийг нэг өдөр биш нилээн хэдэн хоногт гэж бодвол хангалттай цагыг царцуулах боломж гарч ирнэ. Ингэснээр амьдралын тэнцвэртэй байдлыг бий болгож байна гэсэн үг юм. Хэрвээ та энэ бүгдийг нэг өдөрт амжуулна гэж бодвол тэнцвэртэй байдлаа алдаж, “юу ч хийж чадсангүй гэхдээ би ядарч байна”, “бүгдийг хийх гэж гүйлээ гэвч амжсангүй”, гэх мэтчилэн бодолдоо живэх болно. Тиймээс нэг өдөр биш нилээн хугацаа таньд байгаа болохоор та санаа зоволтгүйгээр амьдралынхаа тэнцвэрийг хадгалж чадна.
    2.     Өдөр болгор төлөвлөгөө гаргах:
    Орой болгон маргаашынхаа 24 цаг юу хийхээ төлөвлөн түүнийхээ төлөө ажил. Энэхүү төлөвлөгөөгөө зөв хийснээр цагыг сайн захирч, бүтээлч байдлаа ихэсгэн мөн бага хугацаанд их зүйлсийг бүтээж чадах болно.
    3.    Эхлээд жагсаалт гарган дэвтэртээ бич:
    Хийх зүйлсээ эхлээд хэрэгтэйгээс нь хэрэггүйрүү нь дугаарлан жагсаан бичих. Ингэснээр хэрэггүй зүйлд цаг царцуулахгүй, харин хайртай хүмүүстээ мөн хэрэгтэй ажилдаа зарцуулах илүү их цагыг хожих болно. Тэмдэглэл хөтөлснөөр та хийх ёстой зүйлсээ мартахгүй. Төсөөлөн бодосноос илүүтэйгээр бичиж тэмдэглэх нь төлөвлөсөн ажлаа амжуулахад маш сайн нөлөөлнө.
    4.    Хойшлуулалтаас хол байх:
    Маргааш  гэж хойшлуулсан ажил бишгүй. Ихэнх хүмүүс хойшлуулсан ажлынхаа үр дүн нь юу болохыг мэддэггүй. Тэд хийхийг хүсээгүй учраас эсвэл чухал биш гэж боддог учраас хойшлуулдаг. Гэвч хойшлуулсан ажлууд нэг л өдөр таны гарыг үнсэх болно. Тиймээс ажлыг хойшлуулалгүй цаг тухайд нь хийцгээе.
    5.    E-Mail болон бичиг баримтаа зөв зохицуулах:
    Нэг өдрийн дотор маш их и-мэйл, захидал, тооцооны хуудас ирэх өдрүүд цөөнгүй. Энэ мэдээллүүд зарим үед энд тэндээс ирж, түүнийг шалгахгүй байснаар, шалгах үед үнэтэй цагаасаа алдаж мөн хэрэгтэй зүйлсүүдээ өнгөрөөсөн байх болзошгүй тул байнга шалган зохицуулж байх нь үнэтэй цагаа хэмнэж буйн нэг хэлбэр юм.
    Энэ бүгдээс дүгнэн үзвэл цагыг зөв ашиглаж хийх ажлын жагсаалт гарган, тэмдэглэл хөтөлсөнөөр их зүйлийг бага хугацаанд амжуулах чадварыг эзэмшинэ гэсэн үг юм.

    Ө.Орхонцолмон
    Бодо Шефер “Долоон жилд эхний тэрбумыг олон нь” ном Интер, Аз хур, Билэг, Мир номын дэлгүүрт худалдаалж байна.