“Байгууллагын үнэ цэнэ, үр ашиг, орлогыг 10 дахин нэмэгдүүлэх нь” сэдэвт Workshop сургалт

  • “Байгууллагын үнэ цэнэ, үр ашиг, орлогыг 10 дахин нэмэгдүүлэх нь” сэдэвт Workshop сургалт

    ????“Байгууллагын үнэ цэнэ, үр ашиг, орлогыг 10 дахин нэмэгдүүлэх нь” сэдэвт Workshop сургалт
    БИДЭНД НЭГ АРГА БАЙНА.
    БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТА БҮХНИЙГ УРЬЯ.

    Танилцуулах сургалт үнэ төлбөргүй.
    ????‍♂️Суудлын тоо: хязгаартай
    Хаана: ⛳Эрдэнэт хот-д
    Хугацаа: 2017.12.16-17-нд ????10:00-18:00 цаг
    Хаяг: ????Эрдэнэт хот. 4-р микро 14-р байр
    ????Бизнес Санаа сургалтын төв
    ☎️Бүртгүүлэх утас-99359834, 95592050
    Сургалтын мэдээлэл:
    ????http://www.business-sanaa.mn/?p=905

    “Байгууллагын үнэ цэнэ, үр ашиг, орлогыг 10 дахин нэмэгдүүлэх нь” сэдэвт Workshop 2 өдрийн сургалт

                  Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн дийлэнхи хувь нь “гэр бүлийн бизнес” байдаг. Гэр бүлийн бизнест гэр бүлийн гишүүдийн зан төлөв, хүсэл тэмүүлэл, зорилго маш чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хувь хүн хөгжиж байж л бизнесээ өргөтгөх, үйл ажиллагаагаа сайжруулах, орлого ашигаа нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. Гэр бүлийн бизнес нь байгууллагын болон хувь хүний гэсэн хоёр “Бизнес загвар”-тай.  Хоорондоо маш их нягт уялдаа холбоотой энэ хоёр “Бизнес загварт” задлан шинжилгээ хийсэнээр л тухайн байгууллагын үнэ цэнэ, үр ашиг, орлогыг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой болно.

     “Бизнес загвар” гэж юуг хэлэх вэ?

    Та “бизнес”-дээ ахиц дэвшил гаргаж, өөрийгөө танин мэдэхийн тулд ямар “арга хэрэгсэл”, “багаж”-ыг ашиглах вэ? Бүтээлч сэдэл санаа гаргаж, авъяас чадвараа бүрэн дайчлан мэргэжилдээ амжилт гаргах маш энгийн мөртлөө хэнд ч ойлгомжтой аргыг ашиглан амьдралаа утга учиртай, тодорхой зорилготой болгоход байгууллагын болон хувь хүний “Бизнес загвар”  танд туслана. Тэгвэл та энэ сургалтаар өөрийн бизнес болон өөрийгөө танин мэдэх “арга хэрэгсэл”, “багаж”-ыг сурч, “Бизнес загвар”-аа боловсруулж аваарай.

    Оролцогч бүр яг одоогийн “Бизнес загвар”-аа ханан дээрх “зураглал” хэлбэрээр урлан бүтээнэ. “Бизнес загвар”-уудаа харилцан танилцуулах, хэлэлцүүлэх юм. “Бизнес загвар”-таа бусад оролцогчдын болон өөрийн шинэ сэдэл санаануудыг нэмж дахин боловсруулалт хийх. Асуудалд шийдэл  олж хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулах гэх мэт болно.

    Байгууллагын “Бизнес загвар” гэж юуг хэлэх вэ?

    Танай байгууллага үйл ажиллагаагаа сайжруулж, үнэ цэнэ, үр ашиг, орлогоо нэмэгдүүлэн, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд бизнесийн бүрдэл хэсгүүдийг салангид биш, хоорондоо уялдаа холбоотой, том дүр зургаар нь харахад байгууллагын “Бизнес загвар”  чухал ач холбогдолтой.

    Яг одоо таны бизнес ямар дүр төрөхтэй байна вэ? Та юуг сайн хийж, юуг сайжруулах боломжтой вэ? Үйлчлүүлэгчид болон танай байгууллагын ажилтануудын нүдээр харахад бүтээгдэхүүн ба үйлчилгээ тань ямар дүр төрхтэй байна вэ? Та юуг нь хүлээн зөвшөөрч, юуг нь сайжруулах боломжтой вэ? Одоогийн нөхцөл байдлаа тодорхойлохын тулд Та  юуг, яаж судлах ёстой вэ? Та чухамдаа юуг өөрчлөхийг хүсээд байна вэ?

    Үйлчлүүлэгч байхгүй байгууллага оршин тогтнож чадах уу? Хамгийн чухал үйлчлүүлэгчид мөн биш эсэхийг яаж мэдэх юм бэ? Үйлчлүүлэгчдийн хүсэл, мөрөөдөл, эрэлт хэрэгцээг яаж ойлгох ёстой юм бэ? Бид яах гэж, юуны тулд үйлчлүүлэгчдээ судлах, танин мэдэж, ойлгох ёстой юм бэ?

    Бид одоогийн бизнес загвараа яг таг тодорхойлсоноор орлого нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, өрсөлдөх чадвараа ихэсгэх, урт удаан хугацаанд оршин тогтнох үр ашигтай бизнес загварыг хэрхэн бий болгох вэ? гэсэн асуултанд хариу олоход байгууллагын “Бизнес загвар” танд тус болно.

    Хувь хүний “Бизнес загвар” гэж юуг хэлэх вэ?

    Хувь хүний “Бизнес загвар”-уудын хувьд нөөц, боломжоо тодорхойлох нь маш чухал. “Нөөц” гэдэг нь “Та” юм. Таны хүсэл сонирхол, ур чадвар, мэдлэг, боловсрол, туршлага мөн таны төлөвшил ямар байна вэ? Энэ талаар эргэцүүлэн бодохын сацуу материаллаг болон материаллаг бус хөрөнгийн нөөцөө тодорхойлох хэрэгтэй болно.

    Өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь өөртөө хүсэл эрмэлзэл төрүүлэх, сэдэл санаагаа өдөөх, хүч чадал, ур чадвараа сорих зэрэг үйлдлүүд орох бөгөөд хамгийн гол нь эдгээрт идэвхитэй, эрчимтэй, асуудалд шийдэл олох зорилготойгоор хандах хэрэгтэй. Хамгийн гол нь таны яг одоогийн ЗОРИЛГО чухал. Тавьсан зорилгодоо хэрхэн хүрэх “арга зам” чинь чухал.

    Та өөрийнхөө хүсэл сонирхол, дотоод нөөц боломжууд, давуу сул талуудаа тодорхойлж  “Би яг хэн юм бэ?” гэсэн асуултанд хариулт олоход Би хэмээх өөрийн Брэндээ мэдэх шаардлагатай болно. Өөрийгөө танин мэдэж чадахгүй хүн ямар ч байгууллагад үр бүтээлтэй ажиллаж чадахгүй.

    Брэнд гэдэг ойлголт удаан хугацааны турш зөвхөн байгууллага, бүтээгдэхүүн дээр яригдаж байсан бол өнөөдөр хүн бүр өөрийн гэсэн онцгой дүр төрх, брэндтэй болж байна. Хувь хүний брэнд гэдэг нь зөвхөн өөрийн оноосон нэр төдийгүй, түүнээс хамаагүй өргөн цар хүрээтэй ойлголт юм. Брэнд  нь хувь хүний жинхэнэ зан чанар, гадаад дүр төрхийг нь бүх талаас нь харуулсан цогц ойлголт юм. Хувь хүний брэнд гэдэг нь юуны өмнө өөрийгөө зах зээлд борлуулах гэсэн утгыг агуулна. Өөрөөр хэлбэл та өөрийн гэсэн дүр төрхийг бий болгон  зах зээлд маш хүчтэй байр суурийг эзэлж олон нийтэд  өөрийгөө амжилттай худалдана гэсэн үг. “Би-Брэнд” үүсэхдээ хэнд ч үл мэдэгдэх байдлаар өөрөөр хэлбэл  өөрийгөө танин мэдэхээс эхлэнэ. Ер нь аливаа брэнд нь  юуны  өмнө  хувь хүний сонирхол, төлөвшил,  давуу болон сул талууд, төсөөлөл, алсын хараа  зэргээ олж тодорхойлоход чиглэгддэг.

    Таны ажил, мэргэжил, сонирхол, авьяас, ур чадвар бол таны Бизнес. Бизнест аль болох их орлого олох, өндөр ашигтай ажиллах нь гол зорилго. Өндөр ашиг, их орлого олдог байхын тулд та өөрөө өөрийн гэсэн “брэнд”-тэй байх, өөрөөр хэлбэл та салбартаа тэргүүлэгч байх ёстой. Хэрэв таны давуу тал, үнэ цэнэ таны ажил мэргэжилтэй таарахгүй байгаа бол та өөрийгөө үнэлүүлж чадахгүй байна гэсэн үг. Авъастай мөртлөө өөрийнхөө үнэ цэнээ мэдэхгүй олон хүмүүс байдаг.

    Энэхүү сургалт нь Таны  бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,  онгодыг тань хөглөж, ирээдүйгээ ухаалгаар төлөвлөхөд алхам алхмаар хөтлөх, мөн бусад оролцогчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг ашиглан яг танд тохирох “Бизнес загвар”-ыг хамтран боловсруулах, өөрийгөө “шинээр нээх” боломжуудыг танд олгоно.  Сургалтын явцад Та эдгээр бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж  хэрхэн бүтээлчээр ажиллаж, хэр их мөнгө олох вэ гэдэг асуудалд л анхаарлаа төвлөрүүлэх болно.

    Хувь хүний “Бизнес загвар” гэдэг нь эцсийн дүндээ Та хэн нэгэнд туслах эсвэл бусдад “үнэ цэнэ” бий болгох, “ашигтай санал” тавих үйл ажиллагаа юм. Та сэтгэн бодох чадвар, хүч чадлаа ашиглан хүмүүст буюу зах зээл дээр ямар нэгэн “асуудлыг шийдэх” санал гаргаж орлого олох, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хувь хүний “Бизнес загвар”  гэж ойлгож болно.

    Ханан дээрхи зураглал гэж ер нь юу вэ?

    Ханан дээрхи “зураглал” гэдэг нь таны “Бизнес загвар”-ыг зөвхөн нэг ханан дээр нэгтгэж, иж бүрнээр нь, цогцоор нь, том дүр зургаар, системтэй, нүдэнд харагдахаар дүрслэн харуулах боломжийг олгоно. Ханан дээрхи зураглал нь  9 хэсгээс бүрддэг.

    Сургалт хэнд зориулагдсан бэ?

    • Бизнесийн үнэ цэнэ, үр ашиг, орлогоо нэмэгдүүлэх, өөрийгөө танин мэдэх хүсэлтэй гэр бүлийн бизнес эрхлэгчид юм.

    Сургалтаас та юу “хожих” вэ?

    •  Тантай адил хүсэл зорилгоор сургалтад хамрагдсан хүмүүсийн санал бодол, сэтгэлгээний цар хүрээг ашиглан өөрийн “Бизнес загвар”-ыг оролцогчдын мэдлэг туршлага, бүтээлч сэдэл санаагаар баяжуулах боломжтой.
    • Өөрийнхөө асуудлыг “ганцаараа шийдвэрлэх” нь төвөгтэй гэдгийг хэн ч мэднэ. Дангаараа шийдвэр гаргахдаа “сохроор”, нөөц боломжуудаа олж харахгүй байх нь түгээмэл. Тэгэхлээр та өөрийнхөө “зорилгоо” өөрийн болон бусдын харах өнцгөөр хослуулан харсанаар л өөрийгөө шинээр нээх, асуудлыг шийдвэрлэх гарцыг олох боломж бий болно.
    • Та ажил мэргэжлийнхээ “түүхэн замнал”-даа үнэлгээ хийж дүгнэлт гаргана.
    • Та өөрийнхөө үнэ цэнэ, давуу талууд, хүсэл, сонирхлоо танин мэдэж, тэдгээрийг “том дүр зургаар” ханан дээр дүрслэн харна
    • Та маш ойлгомжтой, оновчтой, хэмжигдэхүйц үзүүлэлтүүдтэй “төлөвлөгөөтэй” болно. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцад зөвлөгөө авах шаардлагтай тулгарвал бидэнд хандах боломжтой.
    • Та өөрийхөө бизнесийн үнэ цэнэ, үр ашиг, орлогоо 10 дахин нэмэгдүүлэх боломжийг олж харна.

    Агуулга:
    А. Байгууллагын “Бизнес загвар”-ын тухай

    new-uzuulen-1

    1. Бид ямар үйлчлүүлэгчдэд зориулж “үнэ цэнэ”-ийг бүтээж байна вэ?
    2. Бид хэрэглэгчдэд ямар үнэ цэнэ-ийг санал болгох вэ?
    3. Ямар “суваг”-аар үнэ цэнээ хүргэж өгөх вэ?
    4. Бид хэрэглэгчидтэй ямар харилцаа холбоо тогтоохыг хүсч байна вэ?
    5. Хэрэглэгчид ямар үнэ цэнийн төлөө “мөнгө төлөхөд” бэлэн байна вэ?
    6. Үнэ цэнийг бий болгоход ямар нөөцүүд шаардлагатай байна вэ?
    7. Үнэ цэнийг бий болгоход ямар үйл ажиллагаа” шаардлагатай байна вэ?
    8. Манай хамгийн чухал түншүүд хэн бэ?
    9. Үнэ цэнийг бий болгоход хамгийн чухал ямар зардалууд байна вэ?

    Б. Хувь хүний”Бизнес загвар”-ын тухай

    new-99

    1. Та хэнд туслах вэ?
    2. Та хэн бэ? Тэд хэн бэ?
    3. Та ямар “үнэ цэнэ”-ийг бий болгох вэ?
    4. Та үнэ цэнээ хэрхэн хүргэж өгөх вэ?
    5. Та хэрхэн харилцаа холбоо тогтоох вэ?
    6. Та юу хийх вэ?
    7. Хэн танд туслах вэ?
    8. Хэнээс та юу авах вэ?
    9. Хэнд та юу өгөх вэ?

    Сургалтын төгсгөлд та юуг сайжруулах,  юуг өөрчлөх боломжтой вэ? гэдгээ олж тодорхойлсон байна. Ингээд “Бизнес загвар”-аа ханан дээр дүрслэн харуулсан учраас цаашид ямар арга замаар “зорилго”-доо хүрэх, яаж хүрэхээ маш тодорхой харах боломжтой болно.

    Бид танд ирээдүйгээ  “шинэ өнцөг”-өөс харах боломж олгоно. Та олон хүний мэргэн ухааныг ашиглан харилцан ярилцаж, мэдлэг, туршлага, санаа бодлоо хамтран шүүн тунгаан, хэлэлцэх замаар өөрийнхөө “Бизнес загвар”-ыг засварлаж, өөрчилж, шинэчлэх боломжоор хангагдана.

    “Байгууллагын үнэ цэнэ, үр ашиг, орлогыг 10 дахин нэмэгдүүлэх нь” сургалтын ТӨЛӨВЛӨГӨӨ

    А. Нэг дахь өдрийн хичээл:-/7 цаг/  Байгууллагын “Бизнес загвар”

     Байгууллагын “Бизнес загвар”-ыг урлан бүтээх нь

     “Бизнес загвар”-ыг яах гэж, юуны тулд бүтээлчээр ашиглах ёстой вэ?

    • Яг одоо танай “Бизнес загвар” ямар байна вэ?
    • Байгууллагын “давуу болон сул тал”-ын шинжилгээг хэрхэн хийх вэ?
    • Яаж үйлчлүүлэгчдээ зөв тодорхойлж, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх вэ?

    Танай байгууллагад ямар “Бизнес загвар” тохиромжтой вэ?

     Бид одоогийн байгаа бизнес загвараа яг таг тодорхойлсоноор орлого нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, урт удаан хугацаанд оршин тогтнох үр ашигтай бизнес загварыг бий болгоно.

    •  “Бизнес Модель”-ын Зураглал
    • “Үнэ цэнэ” ба түүнийг амлах Зураглал
    • “СВОТ” Шинжилгээний Зураглал
    • Бизнес загварчлалын зураглал дээр хэрхэн ЗӨВ ажиллах вэ?

    Б. Хоёр дахь өдрийн хичээл: /7 цаг/  Хувь хүний “Бизнес загвар”

    Өөрийгөө танин мэдэх ба “ҮНЭ ЦЭНЭ”-ээ урлан бүтээх нь

    1. “Алсын хараа ба Зорилго”-ын Зураглал
    2. Хувь хүний яг одоогийн “Бизнес загвар”-ын Зураглал
    3. Би-Брэнд”-ийн Зураглал
    4. Санхүү”-гийн Зураглал
    5. Давуу болон сул тал”-ын Зураглал
    6. “Хүмүүстэй харилцах Харилцаа”-ны Зураглал
    7. “Хүний амьдралын Мөчлөг”-ийн Зураглал
    8. “Хүний амьдралын Шугам”-ын Зураглал
    9. “Хүний амьдралын Хүрд”-ийн Зураглал

    В. Гурав  дахь өдрийн хичээл: /7 цаг/ Зөвлөх үйлчилгээ

    Зөвлөх үйлчилгээний цаг: /хүн тус бүр …… цаг/

    Байгууллагын болон хувь хүний “Бизнес Модель”-ийн талаар “Диагностик шинжилгээ” хийж “онош” тавих үйлчилгээ

    Үндсэн 2 өдрийн сургалтанд орсон тохиолдолд хүн бүрт сурах бичиг, гарын авлага үнэ төлбөргүй өгнө.

    Cover copyamjiltaiin altan nomcover-2COVER.cdr Hudaldah urlag.cdrCover12

    Хаана: Эрдэнэт хот-д
    Хугацаа: 2017-12-16,17-нд .

    Хаана: Улаанбаатар хот
    Хугацаа: 2018 оны нэгдүгээр улиралд 2 удаа

    Хаяг: Эрдэнэт хот. 4-р микро 14-р байр Бизнес Санаа сургалтын төв 

    Харилцах утас-99359834, 95592050