Байнга өсөж дэвждэг орлогын эзэн болохын тулд та яах ёстой вэ?

  • Байнга өсөж дэвждэг орлогын эзэн болохын тулд та яах ёстой вэ?

    Мөнгө бол хүний чухал хэрэгцээний нэг, түүнийг өөрт ашигтайгаар зөв залж чиглүүлэх нь бидний зорилго. Бидний  орлого нэмэгдэх тусам, хангалтгүй мэт санагдаж дахиад илүү их олохыг  хүсдэг. Илүү тансаг гэрт амьдрах, илүү шинэ машин хэрэглэх, хүссэн хэмжээгээрээ үрэх  гэх мэт. Энэ бүх хүсэлүүд нь орлого нэмэгдэхийн хирээр зардал өсдөгийн жишээ юм. Орлого тогтмол нэмэгдүүлж өсгөхийг хүсж байгаа бол мөнгөө хэрхэн зөв зарцуулах талаар мэддэг байх хэрэгтэй. Мөнгөө зөв зарцуулах талаар мэдлэг дутуу, хариуцлага, сахилга бат сул, их хэмжээгээр үрж байгаа бол орлого нэмэгдэхүүлэх талаар бодоод ч хэрэггүй. Таны халаасанд урсан орж байгаа мөнгөнийг байнга хянаж байх нь таны үүрэг.

    Одоо та бүхэнд орлого нэмэгдүүлэхэд тус дөхөм болох хэдэн санаа  хэлж өгье:
    1.    Эхлээд өөртөө итгэ:
    Мөнгө олох, орлогоо нэмэгдүүлэхын тулд эхлээд  өөртөө итгэж, өөрийгөө байнга дэмжиж, урамшуулж  байх хэрэгтэй.
    2.    Сурахад байнга нээлттэй бай:
    Мөнгө олж түүнийгээ өсгөхийг хүсж байгаа бол нэг газраа суух биш, цаг хугацааг алдалгүй үргэлж шинийг эрэлхийлдэг байх, мөн мэдэхгүй зүйлээ ч судалж,  хайж, олж чаддаг байх нь чухал. Бид бүхний өдөр тутамын хэрэглээ болсон  интернетыг зөв ашиглаж олон төрлийн мэдээлэл авах бүрэн боломжтой. Мэдлэг нэмэгдэх тусам орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжуудыг нээж, магадгүй хэний ч санаанд ороогүй сэдэл санаа олж болох юм.
    3.     Хадгаламж нээ:
    Мөнгөө хадгалуулсанаар та эд хөрөнгийн баталгаатай болно. Мөнгөө зөв зохицуулж хадгаламж үүсгэснээр орлогоо нэмэгдүүлэх боломжоо улам баяжуулж, хэзээ ч тохиолдож болох эдийн засгийн хямралаас  өөрийгөө аваад гарахад тань туслана. Хадгаламж таныг мөрөөдөлдөө хүргэхэд, мөн орлогоо нэмэгдүүлэхэд тань маш том үүрэг гүйцэтгэнэ.
    4.    Хөрөнгө оруулалт хий:
    Ашигтай хөрөнгө оруулалт хийхгүйгээр мөнгөө өсгөнө гэдэг бол хий хоосон мөрөөдөл. Хөрөнгө оруулалт магадгүй таньд айдас төрүүлж байж болох ч, мэдлэг мэдээлэл дээр тулгуурлаж зөв санхүүгийн шийдвэр гаргаснаар орлогоо магадгүй 100 дахин өсгөж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой ажлыг эхлүүлэх үүд хаалга нээгдэж болох юм.
    Энэ бүгдээс дүгнэн үзвэл та өөртөө тодорхой зорилго тавьж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлээд байвал орлогоо байнга өсгөх бүрэн боломж таньд байгаа гэдгийг бүү мартаарай.

    Ө.Орхонцолмон