Бид мөнгө, санхүүгийн шийдвэр хэрхэн гаргадаг вэ?

  • Бид мөнгө, санхүүгийн шийдвэр хэрхэн гаргадаг вэ?

    Бид аливаа нэгэн мөнгө санхүүгийн шийдвэрийг гаргахдаа янз бүрээр шийддэг. Санхүүгийн шийдвэр гэж юуг хэлэх вэ? Санхүүгийн шийдвэр гэдэг нь мөнгийг захиран зарцуулах, хадгалах, хандивлахтай холбоотой шийдвэр юм. Бид өдөр тутам янз бүрийн худалдан авалт хийдэг. Мөн нэг удаагийн үнэ цэнтэй худалдан авалт ч хийдэг. Энэ бүхэнд бид санхүүгийн шийдвэр гаргаж байгаагаа анзаардаггүй. Онолоор бол энэхүү санхүүгийн шийдвэрийг 6 үе шаттай явагддаг гэдгийг тэр бүр мэддэггүй гэсэн үг. Тэгвэл бид янз бүрийн санхүүгийн шийдвэрийг гаргахдаа юуг үндэслэдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Бид мөнгө, санхүүгийн шийдвэр гаргахдаа:
    •    Сэтгэлийн хөөрлөөр
    •    Зөн билэгт тулгуурлан
    •    Өөртөө итгэх итгэлээс хамаарч
    •    Мухар сүсэг болон шашинлаг маягаар санхүүгийн шийдвэр гаргадаг аж.

    Ц.Рэгзэнбазар
    Бодо Шефер “Долоон жилд эхний тэрбумыг олон нь” ном Интер, Аз хур, Билэг, Мир номын дэлгүүрт худалдаалж байна.