Бизнес загвар боловсруулах, компанийн стратеги боловсруулах, төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлын үндсэн суурь нь СВОТ шинжилгээ юм

  • Бизнес загвар боловсруулах, компанийн стратеги боловсруулах, төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлын үндсэн суурь нь СВОТ шинжилгээ юм

    Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгч компаниудын хувьд 3 шатлалт СВОТ шинжилгээ хийх нь маш тохиромжтой байдаг.
    1. Өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойлох
    2. Стратегиа тодорхойлох
    3. Ажил үүргийн хуваарь боловсруулах

    СВОТ шинжилгээг хаана ашигладаг вэ?

    • Бизнес загвараа шинэчлэх (түүнийг бүгд нэгэн жигд ойлгох)
    • Стратеги боловсруулах (Байгууллагын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах)
    • Төлөвлөх (Шинэ төсөл эхлүүлэх)
    • Засан сайжруулах (одоогийн баг хамт олны ажил үүргийн хуваарийг өөрчлөх, засах)

    Үндсэн санаа нь юу вэ ?

    Сайн хийж чадсан СВОТ шинжилгээ нь өөрчлөлт, шинэчлэлийг төлөвлөх гол суурь нь болдог. Учир нь: Дотоод болон гадаад орчноо яг үнэнээр нь танин мэдэж байж л юуг засан сайжруулах, ямар өөрчлөлт хийхийг төлөвлөж, хэрэгжүүлэх боломж бүрддэг. Ингэснээр тухайн компани, байгууллагын ашиг сонирхол, байр суурь нь ойлгомжтой тодорхой харагдана.

    Энэ шинжилгээгээр тухайн компани, нийгэм, зах зээлийн орчны бүх мэдээллүүд нэгэн зэрэг нэг самбарт зураглал болон харагдана. Эндээс компанийн цаашдын чиг хандлага, ажиллагсадын ажил үүрэг нь тодорхой болж, хийх ажлууд, авах арга хэмжээнүүдээ зорилготойгоор төлөвлөх төдийгүй бүр тодорхой цаг хугацааг нь төлөвлөх боломж бий болно.

    СВОТ шинжилгээ нь юуг хийж чадах вэ? эсвэл юуг чадахгүй вэ?
    SWOT – гэдэг нь англи хэлний дараахь ухагдхуунуудын товчлол юм.:
    • Strength (Давуу тал)
    • Weaknesses (Сул тал)
    • Opportunities (Боломж)
    • Threats (Эрсдэл)
    Аливаа компани, байгууллагын талаарх тоо баримт, бодит мэдээллүүдийг системтэйгээр гаргаж ирдэг алдарт аргачлал. Гэхдээ СВОТ нь шууд бэлэн стратеги, бэлэн бизнес загвар гаргаад ирэхгүй. Харин өнөөгийн бодит нөхцөл байдал, цаашдын чиг хандлагаа яг таг тодорхойлдогт давуу тал нь оршиж байгаа. Энэ аргачлалаар байгууллага, компанийн стратеги боловсруулахад шаардлагатай тоо баримтууд илэрч цаашдаа баримтлах арга зам, хэрэгжүүлэх ажил үүрэг нүдэнд харагдана.

    • СВОТ нь өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлно
    • Цаашдаа хэрхэн хөгжих боломжуудыг харуулна
    • Ирээдүйд учирч болзошгүй үйл явцыг тодруулна
    • Сул тал, учирч болох эрсдлээ урьдчилан тодруулна
    • Өөрийн бизнестээ үнэлгээ дүгнэлт хийж, цаашдын ажлаа төлөвлөнө