“БИ хэмээх бренд” үүсгэх 12 алхам

  • “БИ хэмээх бренд” үүсгэх 12 алхам

    “БИ хэмээх бренд” үүсгэх 12 алхам
    Хувь хүний брэнд гэдэг нь юуны өмнө өөрийгөө зах зээлд борлуулах гэсэн утгыг агуулна. Өөрөөр хэлбэл та өөрийн гэсэн дүр төрхийг бий болгон зах зээлд маш хүчтэй байр суурийг эзэлж олон нийтэд өөрийгөө амжилттай худалдана гэсэн үг. “БИ” хэмээх Брэнд” үүсэхдээ хэнд ч үл мэдэгдэх байдлаар өөрөөр хэлбэл өөрийгөө танин мэдэхээс эхлэнэ. Ер нь аливаа брэнд нь юуны өмнө хувь хүний төлөвшил, давуу болон сул талууд, төсөөлөл, алсын хараа зэргээ олж тодорхойлоход чиглэгддэг.
    Хувь хүний брэнд – гэдэг нь мөрөөдлөө бодитоор биелүүлэх зорилготой.
    Хувь хүний брэнд нь өөрөө өөрийгөө хянах, шалгах, ур чадвараа бодитоор үнэлэх, үнэ цэнэ, сэдэл санаагаа ойлгомжтой хэллэгээр тодорхойлох зэрэг юм. Зөвхөн өөрийгөө бодитоор, итгэл үнэмшилтэйгээр танилцуулж чадаж байгаа хүн л амжилтад хүрдэг.