Өөрийгөө танин мэдэх ба “КАРЬЕР”-аа урлан бүтээх нь сэдэвт багаар ажиллах WORKSHOP нэг өдрийн сургалт

  • Өөрийгөө танин мэдэх ба “КАРЬЕР”-аа урлан бүтээх нь сэдэвт багаар ажиллах WORKSHOP нэг өдрийн сургалт

    Өөрийгөө танин мэдэх ба “КАРЬЕР”-аа урлан бүтээх нь сэдэвт багаар ажиллах WORKSHOF нэг өдрийн сургалт

    Оршил

    Та ажил мэргэжилдээ ахиц дэвшил гаргаж, өөрийгөө улам сайжруулан хөгжүүлэхийн тулд ямар арга хэрэгслийг ашиглах вэ? Бүтээлч сэдэл санаа, авъяас чадвараа бүрэн дайчлан мэргэжилдээ амжилт гаргах маш энгийн мөртлөө хэнд ч ойлгомжтой аргыг ашиглан амьдралаа утга учиртай, тодорхой зорилготой болгоход хувь хүний “Бизнес Модель” зураглал танд туслана. Тэгвэл та энэ сургалтаар ийм арга хэрэгслийг сурч, өөрийн бизнес загвараа боловсруулж аваарай.

    Өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь өөртөө хүсэл эрмэлзэл төрүүлэх, сэдэл санаагаа өдөөх, хүч чадал, ур чадвараа сорих зэрэг үйлдлүүд орох бөгөөд хамгийн гол нь эдгээрт идэвхитэй, эрчимтэй, асуудалд шийдэл олох зорилготойгоор хандах хэрэгтэй. Оролцогч бүр “Яг одоогийн “Бизнес Модель” -оо ханан дээрх зураглал хэлбэрээр урлан бүтээнэ.

    “Бизнес Модель”-оо харилцан танилцуулах, хэлэлцүүлэх, бусад оролцогчдын болон өөрийн шинэ сэдэл санаануудыг нэмж дахин боловсруулалт хийнэ. Өөрийнхөө асуудлыг ганцаараа шийдвэрлэх нь төвөгтэй гэдгийг хэн ч мэднэ. Дангаараа шийдвэр гаргахдаа “сохроор”, нөөц боломжуудаа олж харахгүй байх нь түгээмэл. Тэгэхлээр та өөрийнхөө зорилгоо өөрийн болон бусдын харах өнцгөөр хослуулан харсанаар л өөрийгөө шинээр нээх, асуудлыг шийдвэрлэх гарцыг олох боломж бий болно.

    Сургалтын зорилго:

    Энэхүү сургалтаар Та өөртөө шинжилгээ хийж, онош тавина. Мөн таны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онгодыг тань хөглөж, ирээдүйгээ ухаалгаар төлөвлөхөд алхам алхмаар хөтлөх, мөн бусад оролцогчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг ашиглан яг танд тохирох “Бизнес-Модель”-ыг хамтран боловсруулах, өөрийгөө шинээр нээх боломжуудыг танд олгоно. Ингээд “Бизнес-Модель”-оо ханан дээр дүрслэн харуулсан учраас цаашид ямар арга замаар зорилгодоо хүрэх, яаж хүрэхээ маш тодорхой харах боломжтой. Бид танд ирээдүйгээ шинэ өнцгөөс харах боломж олгоно.

    Хэн энэ сургалтанд хамрагдах вэ?

    • Өөрийгөө танин мэдэх, Би-Брэнд-ээ хөгжүүлэх
    • Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
    • Өөрийгөө өөрчлөх, шинээр нээх
    • Байнга урагшаа тэмүүлэх
    • Өөрийгөө алдаршуулах
    • Шинээр ажилд орох
    • Албан тушаал ахих

    Сургагч багш:
    “Бизнес модель” судлаач Ц.Рэгзэнбазар

     

    Сургалтын үр дүн:

    • Та ажил мэргэжлийнхээ түүхэн замналд үнэлгээ хийж дүгнэлт гаргана.
    • Та өөрийнхөө үнэ цэнэ, давуу талууд, хүсэл, сонирхлоо танин мэдэж, тэдгээрийг том дүр зургаар ханан дээр дүрсэлж сайжруулсан “Бизнес Модель”-оо урлан бүтээнэ.
    • Танд яг ямар ажлын байр, ямар хамт олон тохирохыг тодорхойлж хамгийн оновчтой хувилбарыг сонгох болно.
    • Та карьерынхаа зорилгыг тодорхойлж, түүндээ хүрэх төлөвлөгөө боловсруулна
    • Та танил талын сүлжээ болон бизнесийн хүрээгээ өргөжүүлэн тэлэх боломжтой болно.
    • Та маш ойлгомжтой, оновчтой, хэмжигдэхүйц үзүүлэлтүүдтэй “Бизнес Модель”-той болно. Та өөрийн “Бизнес Модель”-оо хэрэгжүүлэх явцад зөвлөгөө авах шаардлагатай бол бидэнд хандах боломжтой.

    • Тантай адил хүсэл зорилгоор сургалтад хамрагдсан хүмүүсийн санал бодол, сэтгэлгээний цар хүрээг ашиглан өөрийн “Бизнес Модель”-ыг оролцогчдын мэдлэг туршлага, бүтээлч сэдэл санаагаар баяжуулах боломжтой.

    “Бизнес-Модель” зураглал гэж ер нь юу вэ?

    “Бизнес Модель” зураглал нь таны “Бизнес Модель”-ийг зөвхөн нэг ханан дээр нэгтгэж, иж бүрнээр нь, цогцоор нь, том дүр зургаар, системтэй, нүдэнд харагдахаар дүрслэн харуулах боломжийг олгоно. Ханан дээрхи зураглал нь 9 хэсгээс бүрддэг.

    Хувь хүний “Бизнес-Модель” гэдэг нь эцсийн дүндээ Та хэн нэгэнд туслах эсвэл бусдаар хүлээн зөвшөөрүүлэх үйл ажиллагаа юм. Та сэтгэн бодох чадвар, хүч чадлаа ашиглан хүмүүст буюу зах зээл дээр ямар нэгэн асуудлыг шийдэх санал гаргаж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг бизнес загвар гэж ойлгож ч болно.

    Хувь хүний “Бизнес-Модель”-уудын хувьд нөөц, боломжоо тодорхойлох нь маш чухал. Нөөц гэдэг нь “Та” өөрөө юм. Таны хүсэл сонирхол, ур чадвар, мэдлэг, боловсрол, туршлага мөн таны төлөвшил ямар байна вэ? Энэ талаар эргэцүүлэн бодохын сацуу материаллаг болон материаллаг бус хөрөнгийн нөөцөө тодорхойлох хэрэгтэй. Сургалтын явцад Та эдгээр бүх нөөц, боломжоо дайчлан хэрхэн бүтээлчээр ажиллаж, хэр их мөнгө олох вэ гэдэг асуудалд л анхаарлаа төвлөрүүлнэ.

    Сургалтын төгсгөлд та юуг сайжруулах, юуг өөрчлөх боломжтой вэ гэдгээ олж тодорхойлсон байна. Та олон хүний мэргэн ухааныг ашиглан харилцан ярилцаж, мэдлэг, туршлага, санаа бодлоо хамтран шүүн тунгаан, хэлэлцэх замаар өөрийнхөө “Бизнес-Модель”-ыг засварлаж, өөрчилж, шинэчлэх боломжоор хангагдана.

    Сургалтын агуулга:

    Би хэмээх “Бизнес Модель”-ийн Зураглал
    1. Та хэн бэ? Танд яг одоо юу байна вэ?
    2. Та хэнд туслахыг хүсээд байна вэ?
    3. Та хэнтэй харилцаа холбоо тогтоохыг хүсээд байна вэ?
    4. Та хэнд үнэ цэнэ хүргэхийг хүсээд байна вэ?
    5. Та хэрхэн үнэ цэнэ бий болгох вэ?
    6. Та яг юуг хийх вэ?
    7. Танд хэн туслах вэ?
    8. Та хэнд юу өгөх вэ?
    9. Та хэнээс юу авах вэ?

    Нэг дүгээр хэсэг: Та яг одоогийн “Бизнес Модель”-оо урлан бүтээнэ. (Яг одоо хаана байна вэ?)
    Хоёрдугаар хэсэг: Та яг одоогийн “Бизнес Модель”-доо шинжилгээ хийж, онош тавина.
    Гуравдугаар хэсэг: Та өөрийгөө шинээр нээсэн “Бизнес Модель” урлан бүтээнэ.(Хашаа очихыг хүсч байна вэ?)

    Та яг одоогийн “Бизнес Модель”-ийн Зураглалыг гаргахын тулд:
    • Амьдралын мөчлөг
    • Алсын хараагаа
    • Санхүү
    • Өөрийн Брэнд
    • Харилцаа холбоо
    • Давуу болон сул талуудаа тодорхойлно.

    Ингэснээр та өөрийгөө танин мэдэж өөртөө шинжилгээ хийж, онош тавьж өөрийн сайжруулсан Бизнес Модель-оо ханан дээр урлан бүтээх болно.

    Сургалтын заах арга зүй:

    Багаар ажиллах ба Workshop хийх аргачлал нь:
    Хувь хүн өөрийхөө “Бизнес Модель”-ийг бүтээхдээ бүлэг үүсгэн байгуулж багаар хамтран ажилладаг. Шинэ санаа олох Workshop буюу хэлэлцүүлгийг хэн нэг нь хөтөлж явуулдаг. Дээрх аргуудыг ганцаарчлан хэрэглэж бас болдог боловч багаар хамтран хэрэглэвэл тухайн багийн гишүүдийн олон талын мэдлэг, туршлагууд нь нэгдээд олон өнцгөөс харсан маш хүчтэй санаа болон хөгждөг.

    Сургалтын материал:
    • Сургалтын зураглалууд
    • Сургалтын хяналтын хүснэгтүүд
    • Сургалтын гарын авлага

    БҮРТГЭЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

    СУУДАЛ 10 ХҮНИЙ ХЯЗГААРТАЙ

    Эрдэнэт хот-д

    2017-10-29-нд 10 цагаас

    2017-11-05-нд 10 цагаас

    Хаяг: Эрдэнэт хот. 4-р микро 14-р байр Бизнес Санаа сургалтын төв,

    Харилцах утас-99359834