Зангуу ба хөвүүр

  • Зангуу ба хөвүүр

    Орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа хэн боловч зангуу ба хөвүүрийн учир шалтгааныг ойлгох ёстой болдог. Яагаад? Усан онгоц зогсоолдоо ирээд зангуугаа буулгадаг. Яагаад гэвэл эргээс холдохгүйн тулд аргамждаг гэсэн үг. Та урт хугацааны хэрэглээний зээл авсан тохиолдолд энэхүү зангуутай онгоц шиг насан турш эргээс холдохгүй. Мөн авсан зээлээ хүүтэй нь төлөхийн тулд та өдөр шөнөгүй ажиллах хэрэг гарна. Зангуу бол богино болон урт хугацааны хэрэглээний зээл юм. Жишээ нь орон сууц, машин болон бусад зүйлс орно. Зангуутай онгоц адил гэр бүлийг зээлд тулгуурласан гэж үздэг. Зээлийн онцлог бол БУСДАД төлдөг.
    Харин та хөвүүртэй бол яах вэ? Мэдээж хүссэн газраа явж, дуртай ажлаа хийх болно. Хөвүүр бол хадгаламж юм. Өдөр бүр мөнгөө хуримтлуулсанаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно. Хадгаламжийн онцлог нь ӨӨРТӨӨ төлдөг. Хөвүүр ашигладаг гэр бүлийг хадгаламжинд тулгуурласан гэр бүл гэдэг. Таны сонголт аль нь вэ?

    Ц.Рэгзэнбазар 2012.09.12