Идэвхгүй нэмэлт орлоготой бай

  • Идэвхгүй нэмэлт орлоготой бай

    Та хэзээ нэгэн цагт бий болгосон бизнесээ юм уу эсвэл ажлаа орхих болно. Энэ бол хууль. Та хэдий чинээ залуугаараа бизнесээс гарч чадна төдий чинээ санхүүгийн амжилтанд хурдан хүрч өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна. Ийм учраас хэзээ бизнесээ орхих талаар Та бодож үзэх нь маш чухал. Та бизнесээ орхисон ч гэсэн танд байнга орлого оруулж байдаг мөнгөний машинтай байх ёстой. Энэ бол таны идэвхгүй орлого юм. Идэвхгүй орлогын жишээ бол үл хөдлөх хөрөнгө, патент, оюуны бүтээлүүд, хувьцаа, гэх мэт олон зүйлүүд байж болно. Өөрөөр хэлбэл та шууд ажиллахгүй ч гэсэн танд орлого оруулдаг ямар нэгэн эх үүсвэрүүдийг идэвхгүй нэмэлт орлого гэнэ. Харин та шууд ажиллаад орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг бол энэ идэвхтэй орлого болно. Таны идэвхтэй ба идэвхгүй орлогын харьцаа хэд вэ? Та идэвхгүй орлогоо нэмэгдүүлэх талаар ямар санаа сэдэж байна вэ?

    Ц.Рэгзэнбазар
    Бодо Шефер “Долоон жилд эхний тэрбумыг олон нь” ном Интер, Аз хур, Билэг, Мир номын дэлгүүрт худалдаалж байна.