Мөнгө олно гэдэг бол зүгээр л тоглоом

  • Мөнгө олно гэдэг бол зүгээр л тоглоом

    Юун өмнө танд сайн мэдээ хүргэе. Мөнгө олно гэдэг бол зүгээр л тоглоом. Энэ тоглоомонд хэн ч оролцож болно. Бас хэн ч хожиж болно. Та 12 сарын дотор цалингаа эсвэл орлогоо дор хаяж 20%-иар нэмэгдүүлэх бөгөөд 3 жилийн дотор хоёр дахин их болгох боломжтой.
    Бас муу мэдээ байна. Ихэнх хүмүүс энэ тоглоомын дүрмийг мэддэггүй юм. Хүмүүс ихэнхидээ хуучны, үеэ өнгөрөөсөн дүрмийг баримталдаг. Хичээгээд л, зүтгээд л байдаг, бүх юм бахь байдгаараа. Зөвхөн дүрмээ мэдэж байгаа тохиолдолд л хожих боломжтой. Та ямар цалин авдагаас огт хамааралгүйгээр. Бас та энэ цалиндаа сэтгэл хангалуун байх эсэхээс үл хамаараад – танаас хамаагүй илүү өндөр орлого олдог хүмүүс байдаг юм шүү. Зарим нь танаас хоёр дахин их цалин авдаг. Зарим нь бүр 10 дахин, 20 дахин ихийг олдог.
    Яаж ийм байж чадаж байна аа? Эдгээр хүмүүс таниас 10, 20 дахин ухаантай гэж үү? Тэд нар танаас 10, 20 дахин ачаалалтай ажилладаг гэж үү? Мэдээж үгүй. Тэд нар яагаад ч юм өндөр орлого олдог тоглоомын дүрмийг мэддэг. Тэд дүрмээ маш сайн ашигладаг.
    Тэгэхлээр энэ номын гол агуулга нь энэхүү дүрмийн учрыг олох явдал. Энэ бүлэгт та орлого олох тоглоомыг тоглохын тулд, хожихын тулд эхлээд шинэ дүрмүүдтэй танилцана. Үүгээрээ би хүн болгон итгэмээргүй их мөнгө олох боломжтой гэж хэлээгүй юм шүү. Харин энэ бүлэгт зааж өгөх дүрмийг баримталж чадвал та мэдэгдэхүйц сайн үр дүнд хүрнэ гэдгийг танд би баталгаатай хэлж чадна.
    “Бусдаас ялгарч орлогоо нэмэгдүүлэх 6 стратеги” сургалтаас