Орлого нэмэгдүүлэх ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Орлого нэмэгдүүлэх ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Та ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ – нд хамрагдсанаар уг зөвлөх үйлчилгээг авах боломжтой.

Та яагаад орлого нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ авах ёстой вэ?

  • Зөвлөх үйлчилгээ нь таны “санхүүгийн хэтийн зорилго”-ыг тодорхойлохоос гадна түүнд хүрэх арга замыг зааж өгнө. Өөрөөр хэлбэл санхүүгийн төлөвлөгөө боловсруулахад тань туслах болно.
  • Зөвлөх үйлчилгээ нь таны санхүүгийн “одоогийн нөхцөл байдалд” задлан шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгнө.
  • Зөвлөх үйлчилгээ нь танд “санхүүгийн хамгаалалт”-тай болох арга замуудыг зааж өгнө.
  • Зөвлөх үйлчилгээ нь танд учирч болох “санхүүгийн эрсдэл”-үүдийг тодорхойлохоос гадна, түүнээс “урьдчилан сэргийлэх” боломжтой арга замуудыг зааж өгнө.
  • Зөвлөх үйлчилгээ нь танд “хаана, яаж  хөрөнгө оруулалт” хийж болох талаар зөвлөгөө өгнө.

Орлого нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээний философ

Захиалагчийнхаа бүх тоо баримтуудыг зорилготой нь уялдуулан цуглуулах, эдгээрт шинжилгээ хийж төлөвлөнө. Энэ нь бүх хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хувь хүний төлөвшлийн талаархи мэдээллүүд,  тухайн хувь хүний зорилгын системийн зураглал гаргана.

Хүлээн авсан тоо баримтуудын хоорондын нөлөөлөл, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагад үзүүлэх нөлөө зэргийг хувь хүний төлөвшил, хууль эрх зүй, татвар болон улс орны эдийн засгийн хүчин зүйлүүдтэй уялдуулан холбож өгнө.

Хувь хүний төлөвшил, гэр бүлийн болон ажил мэргэжлийн орчин, зорилго болон хэрэгцээг нь санхүүгийн төлөвлөгөөнийх нь цөм болгон үзнэ гэсэн үг бөгөөд дээрхи үзүүлэлтүүдэд хэт ерөнхий дүгнэлт хийхгүй.

Санхүүгийн төлөвлөгөөг тулгуур зарчмынх нь хувьд алдаагүй, холбогдох хууль дүрмийн хүрээнд шинжлэх ухааны зохих аргачлалаар боловсруулна.

Санхүүгийн шинжилгээ болон төлөвлөгөөний үр дүнг захиалагч өөрөө маш тодорхой ойлгох, төлөвлөлтийг өөрөө тайлбарлахуйц хэмжээнд танилцуулна

Санхүүгийн төлөвлөгөөг судалгаа шинжилгээ, гаргасан дүгнэлт зэргийн хамт бичгээр болон зохих бусад хэлбэрээр захиалагчид хүлээлгэн өгнө.

Бид санхүүгийн төлөвлөгөөг захиалагчийнхаа хүсэл сонирхолд бүрэн нийцүүлэх бөгөөд хувийн ашиг сонирхол, давуу талд тулгуурлахгүйгээр яг өөрийн төлөвлөгөө мэт өөриймсөг хандах болно.

Захиалыг гүйцэтгэхдээ ажил хэрэгч байдал, бусдаас хараат бус байдлыг сахиж мэдээллийн нууцыг бусад гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүргийг хүлээнэ.

Орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулахад зөвлөгөө өгөх процесс

  • Анхны уулзалт – хувь хүний хэрэгцээг тодорхойлох: Анхны ярилцлагаар захиалгын цар хүрээ болон тухайн хувь хүний орлого нэмэгдүүлэх  зорилго, нэн түрүүнд хийх ажлуудын талаар ярилцаж хэрэгцээг нь тодорхойлно.  Энэ ярилцлагаар бид өөрсдийн ажлынхаа арга барилыг тайлбарлаж өгөх ба зөвлөгөөний ажлын хөлсийг тогтооно.
  • Тоо баримт цуглуулах: Яг л хүний эмчийн үзлэг лугаа адил эхлээд онош тогтоохын тулд санхүүтэй холбоотой бүх тоо баримт, өмч хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага зэргийг тодорхойлно. Мөн тухайн хувь хүнд таарсан орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулахын тулд хувь хүнтэй холбоотой мэдээллүүдийг ч тодруулна.
  • Шинжилгээ – төлөвлөлт: Хүлээн авсан мэдээллүүдэд шинжилгээ хийж дүгнэлт гаргах ба чингэхдээ тухайн хувь хүний ажил мэргэжлийн болон амьдралын одоогийн нөхцөл байдал болон тавьсан зорилгыг нь  нэн түрүүнд хараглзан үзэж зорилгоосоо хазайсан, санхүүгийн алдаа цоорхой гарсан цэгүүдийг олж тодорхойлно. Үүний үр дүнд бодитоор хэрэгжүүлэх боломжтой стратеги боловсруулан зохих зөвлөгөөг өгөх болно.
  • Стратеги боловсруулах ярилцлага: Энэхүү ярилцлагаар бид тухайн хувь хүнд хийсэн шинжилгээ болон түүнд хийсэн дүгнэлтүүдээ нэг бүрчлэн танилцуулах болно. Уг танилцуулгаар дүгнэлт бүрийг ямар тоо баримтад үндэслэн гаргасныг ч маш тодорхой тайлбарлах болно.  Ярилцлагын гол сэдэв нь бидний боловсруулсан зөвлөгөө болон стратеги байх бөгөөд мөн бид цаашдаа яаж хамтран ажиллах арга замаа тодруулах яриа хэлцэл байна.
  • Хэрэгжүүлэлт: Захиалагчийн хүсэлтээр бид  тухайн төлөвлөгөө, стратегийн хэрэгжүүлэлтийн явцад зөвлөгөө өгөх, хяналт тавих, нөхцөл байдал тухай бүрт төлөвлөгөөнд тохиргоо хийх болно.