ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” сэдэвт нэг өдрийн workshop сургалт

ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ

“ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ”

сэдэвт нэг өдрийн workshop сургалт


НЭГ: ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ НЬ ТИЙМ ЧУХАЛ УУ?

Өөрийгөө танин мэдэж чадаагүй хүн” ажлаа үр бүтээлтэй хийдэггүй. “Өөрийгөө олоогүй” хүн өөртөө итгэлтэй байж чаддаггүй. “Өөртөө итгэлгүй” хүн ажлаа сэтгэлээсээ хийдэггүй.

  • Би хэн бэ?,
  • Би бусдаас юугаараа ялгаатай юм бэ?”
  • Миний давуу талууд юунд байна вэ?
  • Би яг юуг сонирходог, юуг хийхийг хүсч байна вэ?
  • ...

гэх мэт ажил мэргэжлийн талаархи олон  асуултанд

  • өөрөө өөртөө дүн шинжилгээ хийж
  • өөрөө өөртөө онош тогтоож  “ганцаараа шийдвэр гаргах” нь  нэн түвэгтэй.  Тийм биш гэж үү?

 

Тэгэхлээр та бусад хүмүүстэй хамтран ажиллаж хувь хүний онцлог шинж чанар болон амьдралын дадал хэвшлээ бусдын харах өнцгөөр харснаар л “би-гээ шинээр нээж олох боломжтой.

Бид ажил мэргэжлийн талаар өнгөрсөн амьдралын түүхэн замналдаа дүн шинжилгээ хийж, өөрийнхөө талаар эргэцүүлэн тунгаан боддогүй учир өөрт байгаа давуу тал, хүсэл сонирхолоо мэддэггүй.

Ажлын арга барил, амьдралын дадал хэвшлийг өөрчлөхөд хамгийн чухал нөөц, боломж бол Та.  Тэгвэл та өөрийгөө танин мэдэхийн тулд  “Би хэн бэ?”, “Надад юу байгаа вэ?” гэдгээ олж тодорхойлох ёстой.

 

Ажил мэргэжлийн хувьд “Би хэн бэ?” гэдгээ олж тодорхойлохын тулд дараах 3 асуултанд хариулт өгөх шаардлагатай болно.

  1. Миний СОНИРХОЛ  яг юу вэ? – Таны хийх дуртай, хийснээрээ бахархадаг зүйлс хамгийн “үнэ цэнэ”-тэй нөөц юм. Сонирхдог зүйлээ хийх нь ажил мэргэжилдээ сэтгэл хангалуун байх, ажлаасаа таашаал авах гол эх үүсвэр нь болдог.
  2. Миний АВЪЯАС ба УР ЧАДВАР  юунд байна вэ?– АВЪЯАС гэдэг нь байгалиас заяагдсан, төрмөл билэг ухаан. Өөрөөр хэлбэл нэг их хүчин чармайлт гаргахгүйгээр амархан хийдэг зүйлс. Харин УР ЧАДВАР гэдэг нь заалгаж сурч авсан чадвар. Хичээл, сургалт, дадлага, дасгалаар олж авсан арга ухааныг УР ЧАДВАР гэдэг.
  3. Миний ОНЦЛОГ, ШИНЖ ЧАНАР юунд байна вэ? –Та өөрийнхөө сэтгэлийн хат суусан, тэвчээртэй, ажилсаг, шийдэмгий, даруу, гярхай, анхаарал болгоомжтой, хөгжилтэй гэх мэтээр олон зан чанаруудаа ажил мэргжилтэйгээ уялдуулан тодорхойлох юм.

Надад юу байна вэ?” гэдгээ олж тодорхойлохын тулд өөрийн мэдэлд байгаа үнэ цэнэтэй хөрөнгөө мэдэх хэрэгтэй.  Жишээлбэл Та маш олон хүн таньдаг, танил талын сүлжээ ихтэй, тухайн салбартаа олон жилийн туршлага хуримтлуулсан, ажил мэргэжлийн хувьд нэр хүндтэй, нийтлүүлсэн  болон оюуны өмчийн бүтээлүүд ихтэй бол энэ таньд байгаа хамгийн их үнэ цэнэтэй хөрөнгө юм.

ХОЁР:  СУРГАЛТЫН ЗОРИЛГО


Сургалтанд оролцогчид ажил мэргэжлийнхээ арга барил, амьдралын дадал хэвшилээ өөрчлөх хувь хүний бизнес моделийг боловсруулахад уг сургалтын зорилго оршино.

Мөн дараах хоёр асуудлыг шийдвэрлэх болно. Үүнд:

  • Байгууллагын болон хувь хүний “Бизнес Модель”-ийн ялгааг ойлгох, зүй тогтолцтой танилцаж, түүнийг нэг хавтгай дээр дүрслэн бүтээнэ.
  • Хувь хүний “Бизнес Модель”-ийг үндэслэн ажил мэргэжлийн талаархи  Яг одоогийн болон Шинэчлэгдсэн “Бизнес Модель”-оо нэг хавтгай дээр дүрслэн бүтээнэ.
  • Өөрийгөө танин мэдэж, үнэ цэнээ урлах бүтээх, ажил мэргэжлийн арга барил, амьдралын дадал хэвшилээ өөрчлөхийг хүсч байгаа хүмүүс энэ сургалтанд хамрагдах боломжтой.
  • “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” сэдэвт нэг өдрийн workshop сургалт:
    • 📍Хаяг: МУ-ын Үндэсний номын сангийн хойд талд, Eagle TV-тэй Чадмань барилга, 404

Энэхүү сургалтанд хамрагдсанаар Та:

  • Ажил мэргэлийн арга барилаа өөрчлөх хувь хүний “Бизнес Модель”-ийн зураглалтай болсон байна.
  • Оролцогчид сургалтын явцад коучинг үйлчилгээ авч “Бизнес Модель”-оо улам боловсронгуй болгоно.
  • Хувь хүний Бизнес Моделийн талаархи мэдлэгийг туршлагаараа олж мэднэ.
  • Мэдлэг, туршлагаа хуваалцаж, бусад оролцогчидтойгоо хамтран ажиллана.

Тухайн хөтөлбөр ньшинэ мэдлэг ба коучинг үйлчилгээ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Сургалтын үйл явцын 30 хувь нь шинэ мэдлэг, 70 хувь нь асуулт, хариулт, биеэр хийж гүйцэтгэх болон багаар ажиллах ажиллагаанд тулгуурлана. Оролцогчид өөрийн “үнэ цэнэ, давуу талууд, хүсэл, сонирхолоо” танин мэдэж, тэдгээрийг том дүр зургаар ханан дээр дүрсэлж “Бизнес Модель”-аа урлан бүтээнэ.

  • 💵Төлбөр: 250,000 төг
    🏦Данс: Хаан банк 5120065249 Рэгзэнбазар
    ☎️Харилцах утас: 80207700, 99359834

Та энэ хөтөлбөрөөс яг юуг хожих вэ?


Тархины түгжээгээ мултлах

Бид таны тархины түгжээг мулталсанаар Та орлого 10 дахин нэмэгдүүлэх ур чадвартай болно.

Боломжийг олж харах

Энэхүү хөтөлбөрийн явцад та өөрийхөө бизнесийн үнэ цэнэ, үр ашиг, орлогоо 10 дахин нэмэгдүүлэх боломжийг олж харна.

Асуудлыг хамтаар шийдвэрлэх

Асуудлыг ганцаараа шийдвэрлэх нь төвөгтэй. Дангаараа шийдвэр гаргахад нөөц боломжуудаа олж хардаггүй. Бусдын харах өнцгөөр хослуулан харсанаар л өөрийгөө шинээр нээх, асуудлыг шийдвэрлэх гарц олно.

Бусдын туршлагаас суралцах

Адилхан хүсэл зорилгоор сургалтад хамрагдсан хүмүүсийн санаа бодол, сэтгэлгээний цар хүрээг ашиглан өөрийн бизнес загварыг оролцогчдын мэдлэг туршлага, бүтээлч сэдэл санаагаар баяжуулах боломжтой.

Түүхэн замналаа эргэн харах

Та ажил мэргэжлийнхээ түүхэн замналдаа үнэлгээ хийж дүгнэлт гаргана. Таны түүхэн замнал таныг Хэн бэ? гэдгийг тодорхойлно.

Өөрийгөө шинээр нээх

Бид танд ирээдүйгээ шинэ өнцөгөөс харах, өөрийгөө шинээр нээх боломжуудыг танд олгоно. Ингэснээр та өөртөө итгэлтэй болж улам эрч хүчтэй ажиллах болно.

Сургалтын хөтөлбөр


ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ
“ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” 
сэдэвт нэг өдрийн workshop сургалт

өдөр: 2019.03.10–нд

09.00-18.00 цагийн хооронд ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” сэдэвт нэг өдрийн workshop сургалт


Оршил хэсэг:

  • Бид юу сурах вэ? Энэ сургалт бидэнд ямар үр ашиг өгөх вэ?

 

I.ЯГ ОДООГИЙН “БИЗНЕС МОДЕЛЬ”-АА ДҮРСЛЭН БҮТЭЭХ ҮЕ ШАТ:

  • Байгууллагын “Бизнес Модель”-ыг бүтээх нь
  • Хувь хүний “Бизнес Модель” боловсруулах нь (Та хэн бэ?, Танд юу байна вэ?, Та юу хийдэг вэ?, Та хэнд тусалдаг вэ?, Та хүмүүст яаж тусалдаг вэ?, Та хүмүүстэй хэрхэн харилцдаг вэ?, Та хүмүүст үнэ цэнээ хэрхэн хүргэж өгөх вэ?, Хэн танд тусалдаг вэ?, Та хүмүүсээс юу авдаг вэ?, Та хүмүүст юу өгдөг вэ?)

II.ӨНГӨРСӨНӨӨ ЭРГЭЦҮҮЛЭН ТУНГААН БОДОХ, ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХ ҮЕ ШАТ:

  • Би хэн бэ?
  • Хувь хүний “Амьдралын хүрд”
  • Хувь хүний “Амьдралын мөчлөг”
  • Хувь хүний товч намтар
  • Хувь хүний СВОТ шинжилгээ
  • Цагиа юунд их зарцуулаад байна вэ?
  • Стресс менежментийн шинжилгээ
  • Таны “Карьерийн зорилго”
  • Хувь хүний “Санхүүгийн шинжилгээ”
  • Хувь хүний “Бизнес Загвар”-ын ерөнхий шинжилгээ
  • “Бизнес Загвар”-аа хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

III.БИЗНЕС МОДЕЛЬ”-АА ХЯНАН ЗАСАЖ, САЙЖРУУЛАХ ҮЕ ШАТ:

  • Шинэчилсэн “Бизнес Модель”-аа дүрслэн бүтээх
  • Сэдэл санаа өгөх жишээнүүд
  • Шинжилгээ хийх, онош тогтоох асуултууд

IV.БИЗНЕС МОДЕЛЬ”-АА ЗАХ ЗЭЭЛД ТУРШИХ, ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БЭЛТГЭХ ҮЕ ШАТ:

  • Шинэчилсэн “Бизнес Модель”-аа хамгаалах, ярилцах, сайжруулах, санал бодлоо солилцох.
  • Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
  • Оролцогчдын санал хүсэлт ба дүгнэлт.

СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА БА СУРАХ БИЧИГ:

  1. “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” ном
  2. A1 Зураг нь хавтгай
ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” сэдэвт нэг өдрийн workshop сургалт

ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” сэдэвт нэг өдрийн workshop сургалт