“БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ БА ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ ЗАГВАР”

“БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ БА ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ ЗАГВАР” сэдэвт нэг өдрийн workshop сургалт


Их орлого олохыг хүсч байгаа хүн
“Асуудал, Бэрхшээл” -ээс зайлж зугтаж чадахгүй…
Бодо Шефер

Дасгалжуулалтын хөтөлбөрт хамрагдах болсон УЧИР ШАЛТГААН

“Өөрийгөө танин мэдэж чадаагүй хүн” үр бүтээлтэй ажилладаггүй.
• “Би хэн бэ?,
• Би бусдаас юугаараа ялгаатай юм бэ?”
• Би яг юуг хийж чаддаг,
• Би яг юуг хийж чаддаггүй вэ?”
• …
гэх мэт олон асуултуудад та өөрөө хариулж, өөрөө өөртөө онош тогтоож, өөрөө өөртөө шинжилгээ хийж “ганцаараа шийдвэр гаргах” нь нэн түвэгтэй.
Тийм биш гэж үү?

Тэгэхлээр та хөтөлбөрийн явцад ижил зорилготой хүмүүстэй хамтран ажиллаж “бусдын харах өнцгөөр” өөрийгөө харьцуулан харснаар л “би”-гээ шинээр нээх, мөнгө олох болон хувийн амьдралынхаа асуудлаа шийдвэрлэх гарц олох болно.

Бид өнгөрсөн амьдралдаа дүн шинжилгээ хийж, өөрөө өөрийгөө эргэцүүлэн тунгаан боддогүй учир өөрт байгаа давуу тал, хүсэл сонирхолоо мэддэггүй. Энэ нь бидэнд зорилгодоо хүрэх “системтэй загвар, арга, аргачлал” байдаггүйтэй холбоотой. Тэгвэл бүтээлч сэдэл санаа, авъяас чадвараа бүрэн дайчлан ажилдаа амжилт гаргах, зорилгоо хэрэгжүүлэхэд тань “Бизнес Загвар” туслана.

“Бизнес Загвар” бол “орлого, үр ашиг”-ийг нэмэгдүүлэх “мөнгө олох” арга юм. Хаана “орлого, зардал” байна тэнд бизнес загвар байна. Та бол ганц хүний компани. Танд ч орлого, зардал бий. Энэ утгаараа Танд мөнгө олдог өөрийн гэсэн амьдралын ухаан буюу “Бизнес загвар” бий .
Хувь хүний “Бизнес загвар”-т хамгийн чухал нөөц, боломж бол ТА юм. Хувийн ашиг сонирхол, мэдлэг, туршлага, ур чадварууд мөн зан чанар, төлөвшил зэрэг нь таны нөөц боломжийг тодорхойлдог. Мөн тоон үзүүлэлтээр илэрхийлэгддэггүй “стресс”, “сэтгэл ханамж” гэх мэт биет бус зардлуудыг харгалзан үздэг.
Та өөрийнхөө “үнэ цэнэ, давуу талууд, хүсэл, сонирхлоо” танин мэдэж, тэдгээрийг том дүр зургаар ханан дээр дүрсэлж “Бизнес Загвар”-аа урлан бүтээх хэрэгтэй. Та “танил талын сүлжээ” болон бизнесийн хүрээгээ өргөжүүлэн тэлэх учиртай. “Дэлхийд батлагдсан” бизнес загварчлалын аргыг ашиглан өөрийн “мөнгө олох загвар”-аа боловсруулах боломж Танд бий.

Дасгалжуулалтын хөтөлбөрийн ҮР ДҮН, ҮР АШИГ


Та өөрийгөө тамирчинтай зүйрлэвэл танд сайн дасгалжуулагч шаардлагатай. Та энэ хөтөлбөрт хамрагдаснаар ганцаарчилсан дасгалжуулалт авч өөрт тохиромжтой “Бизнес Загвар”-аа өөрөө л боловсруулах юм. Дасгалжуулалтын хөтөлбөрт хамрагдсанаар танд “биет ба биет бус үр ашиг” бий болно. Сэтгэл ханамжаар бий болсон үр ашиг бол биет бус үр ашиг. Харин биет үр ашиг бол цаг хугацаа, хүч хөдөлмөр, мөнгөөр хэмжигдэнэ.
Манай хөтөлбөр танд харьцангуй үнэтэй юм шиг санагдаж болох юм. Энэхүү хөтөлбөр бол “ҮР ДҮНД” тулгуурласан дасгалжуулалтын хөтөлбөр. Таны “Яг одоогийн мөнгө олж байгаа арга” болон “Шинэчилсэн мөнгө олох арга”-ын өөрчлөлтийн ҮР ДҮНД ОРЛОГО, ҮР АШИГ тань нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл та ирээдүйд бий болох үр ашгаас төлбөр төлж байгаа гэсэн үг.
Хөтөлбөрийн төгсгөлд та юуг сайжруулах, юуг өөрчлөх боломжтой вэ гэдгээ олж тодорхойлно. Та олон хүний мэргэн ухааныг ашиглан харилцан ярилцаж, мэдлэг, туршлага, санаа бодлоо хамтран шүүн тунгаан, хэлэлцэх замаар “Бизнес-Загвар”-аа засварлаж, өөрчилж, шинэчлэх боломжоор хангагдана.
Бид энэхүү загварыг ашигласнаар ХАМТРАН АЖИЛЛАХ нэгдсэн ойлголтод хүрэхээс гадна бизнесийнхээ БОЛОМЖ-уудыг олж харах, өрсөлдөгчдийн “Бизнес Загвар”-ыг үнэлэх ач холбогдолтой. Мөн энэ бизнес загварчлал бол шинэ нөхцөл байдалд ДАСАН ЗОХИЦОХ боломжийг бий болгоно.

“Бизнес Загвар” нь гол санаануудаа энгийн, ЗУРГААР илэрхийлж, ойлгоход хялбар болгодог. Бизнес эрхлэгчдийг бид зохион бүтээгчидтэй зүйрлэдэг. Тэд бизнесийнхээ цар хүрээгээ тэлж, шинэ шинэ боломжуудыг нээж, эцсийн дүндээ хэрэглэгчдэд үнэ цэнэ бүтээж өгөх зорилгынхоо төлөө тэмүүлдэг. “Бизнес Загвар”-аас бид бизнесийн ДОТООД болон ГАДААД орчны маш олон боломж, сонголтуудыг олж харахыг эрмэлздэг.
“Бизнес Загвар”-ыг бий болгох нь эдийн засгийн хямралд ТЭСЭН ҮЛДЭХ, өсөлт хөгжилтийн ШИНЭ БОЛОМЖ ХАЙХ, үйл ажиллагаагаа ШИНЭЭР ЭХЛЭХ, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг зах зээл дээр гаргах гэх мэт маш олон зорилготой байж болно.

Та манай дасгалжуулалтын хөтөлбөрт хамрагдсанаар дараах ҮР АШИГ, ҮР ДҮНД хүрнэ.

Үүнд:
• Та ажил мэргэжлийнхээ “түүхэн замналд” үнэлгээ хийж дүгнэлт хийх,
• Шинжилгээ хийж, онош тогтоох,
• Туршлага солилцлох,
• “ирээдүйгээ шинэ өнцгөөс харах” боломж олгоно.

Дасгалжуулалтын хөтөлбөрт хамрагдсанаар бид танд диагностик асуултууд тавьж “шинжилгээ хийж, онош тогтооно”. Мөн  таны “бүтээлч сэтгэлгээ”-г хөгжүүлэх,  онгодыг тань хөглөж, ирээдүйгээ “ухаалгаар төлөвлөх”-өд алхам алхмаар хөтлөх, мөн бусад оролцогчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг ашиглан яг танд тохирох шинэ  “Бизнес-Загвар”-ыг хамтран боловсруулах, өөрийгөө “шинээр нээх боломжуудыг танд олгоно.

Ингээд бид шинэ “Бизнес-Загвар”-аа ханан дээр дүрслэн харуулсан учраас цаашид ямар арга замаар, яаж зорилгодоо хүрэхээ маш тодорхой харах боломжтой.

  • Танилцуулах сургалт:
    • Хаана: Улаанбаатар хот Сухбаатар дүүрэг. 1-р хороо, Элит хотхон, А блок, 1 давхар -101 тоот , Наруми Төв
    • Хугацаа: 08.18 -нд  11.00-13.00 цагт
    • Төлбөр: үнэ төлбөргүй

 

  • Өөрийгөө танин мэдэх ба үнэ цэнээ урлан бүтээх бизнес загвар” сэдэвт 2 өдрийн workshop сургалт:
    • Хаана: Улаанбаатар хот Сухбаатар дүүрэг. 1-р хороо, Элит хотхон, А блок, 1 давхар -101 тоот , Наруми Төв
    • 8 сарын workshop: 08.25-26 -нд  9.00-17.00 цагт
    • 9 сарын workshop: 09.22-23 -нд  9.00-17.00 цагт
    • 10 сарын workshop: 08.27-28 -нд  9.00-17.00 цагт
    • Төлбөр: 500,000 төг

Та энэ хөтөлбөрөөс яг юуг хожих вэ?


Тархины түгжээгээ мултлах

Бид таны тархины түгжээг мулталсанаар Та орлого 10 дахин нэмэгдүүлэх ур чадвартай болно.

Боломжийг олж харах

Энэхүү хөтөлбөрийн явцад та өөрийхөө бизнесийн үнэ цэнэ, үр ашиг, орлогоо 10 дахин нэмэгдүүлэх боломжийг олж харна.

Асуудлыг хамтаар шийдвэрлэх

Асуудлыг ганцаараа шийдвэрлэх нь төвөгтэй. Дангаараа шийдвэр гаргахад нөөц боломжуудаа олж хардаггүй. Бусдын харах өнцгөөр хослуулан харсанаар л өөрийгөө шинээр нээх, асуудлыг шийдвэрлэх гарц олно.

Бусдын туршлагаас суралцах

Адилхан хүсэл зорилгоор сургалтад хамрагдсан хүмүүсийн санаа бодол, сэтгэлгээний цар хүрээг ашиглан өөрийн бизнес загварыг оролцогчдын мэдлэг туршлага, бүтээлч сэдэл санаагаар баяжуулах боломжтой.

Түүхэн замналаа эргэн харах

Та ажил мэргэжлийнхээ түүхэн замналдаа үнэлгээ хийж дүгнэлт гаргана. Таны түүхэн замнал таныг Хэн бэ? гэдгийг тодорхойлно.

Өөрийгөө шинээр нээх

Бид танд ирээдүйгээ шинэ өнцөгөөс харах, өөрийгөө шинээр нээх боломжуудыг танд олгоно. Ингэснээр та өөртөө итгэлтэй болж улам эрч хүчтэй ажиллах болно.

Сургалтын хөтөлбөр


“БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ БА ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ ЗАГВАР” 

Эхний өдөр: 2018.10.27 –нд

10.00-18.00 цагийн хооронд “Өөрийгөө танин мэдэх ба үнэ цэнээ урлан бүтээх загвар” workshop сургалт


10.00 цаг

О. Оршил хэсэг:

  • Бид юу сурах вэ? Энэ сургалт бидэнд ямар үр ашиг өгөх вэ?

А. Яг одоогийн “Бизнес Загвар”-аа дүрслэн бүтээх үе шат:

  • Байгууллагын “Бизнес загвар”-ын талаархи товч танилцуулга
  • Хувь хүний “Бизнес загвар”-ыг жишээн дээр тайлбарлах

КОФЕ ЗАВСАРЛАГА:  12.30-12.45

Б. Өнгөрсөнөө эргэцүүлэн тунгаан бодож, өөрийгөө ойлгох үе шат:

Би хэн бэ?

  • Миниймөрөөдлийн “мэргэжил” ба “ажил” яг юу вэ?
  • Миний “амьдралын хүрд” ямар байна вэ?
  • Миний үндсэн “сонирхол” яг юу вэ?
  • Миний ажил мэргэжлийн “тулгуур төв” хаана байна вэ?
  • Минийамьдралын “товч түүх” ба зураглал ямар байна вэ?
  • Миний “ур чадвар” ба “авьяас” юунд байна вэ?
  • Миний “зан чанар” ба “төлөвшил” ямар байна вэ?
  • Би юунд цагиа илүү их зарцуулаадбайна вэ?

Би “бизнесийн зорилго” хэрхэн тодорхойлох вэ?

ҮДИЙН ЗАВСАРЛАГА:      14.00-14.30

В.“Бизнес Загвар”-аа хянан засаж, сайжруулах үе шат:

  • Шинэчилсэн “Бизнес Загвар”-аа дүрслэн бүтээх
  • Сэдэл санаа өгөх жишээнүүд
  • Шинжилгээ хийх, онош тогтоох асуултууд

КОФЕ ЗАВСАРЛАГА:  16.30-17.00

Г.“Бизнес Загвар”-аа хэрэгжүүлэхэд бэлтгэх үе шат:

  • Шинэчилсэн “Бизнес Загвар” хамгаалах, ярилцах, сайжруулах, санал бодлоо солилцох.
  • Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө

18.00

Д. Сургалтын талаархи үнэлэлт дүгнэлтийн үе шат:

  • Оролцогчдын санал хүсэлт ба дүгнэлт.

Хоёр дахь өдөр: 2018.10.28–нд

  • ХҮН ТУС БҮРТЭЙ ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТЫН ЦАГ

СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА БА СУРАХ БИЧИГ:

  1. “Бизнес загвар”-ын гарын авлага
  2. Амжилтын алтан ном
  3. “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” Бодо Шефер
“Өөрийгөө танин мэдэх ба үнэ цэнээ урлан бүтээх загвар” сэдэвт нэг өдрийн workshop cургалт

“Өөрийгөө танин мэдэх ба үнэ цэнээ урлан бүтээх загвар” сэдэвт нэг өдрийн workshop cургалт