Орлого нэмэгдүүлэх ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Орлого нэмэгдүүлэх ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

    Та яагаад орлого нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ авах ёстой вэ?

    • Зөвлөх үйлчилгээ нь таны “санхүүгийн хэтийн зорилго”-ыг тодорхойлохоос гадна түүнд хүрэх арга замыг зааж өгнө. Өөрөөр хэлбэл санхүүгийн төлөвлөгөө боловсруулахад тань туслах болно.
    • Зөвлөх үйлчилгээ нь таны санхүүгийн “одоогийн нөхцөл байдалд” задлан шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгнө.
    • Зөвлөх үйлчилгээ нь танд “санхүүгийн хамгаалалт”-тай болох арга замуудыг зааж өгнө.
    • Зөвлөх үйлчилгээ нь танд учирч болох “санхүүгийн эрсдэл”-үүдийг тодорхойлохоос гадна, түүнээс “урьдчилан сэргийлэх” боломжтой арга замуудыг зааж өгнө.
    • Зөвлөх үйлчилгээ нь танд “хаана, яаж  хөрөнгө оруулалт” хийж болох талаар зөвлөгөө өгнө.

    Орлого нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээний философ

    Орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө нь иж бүрэн  байдалтай:
    Захиалагчийнхаа бүх тоо баримтуудыг зорилготой нь уялдуулан цуглуулах, эдгээрт шинжилгээ хийж төлөвлөнө. Энэ нь бүх хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хувь хүний төлөвшлийн талаархи мэдээллүүд,  тухайн хувь хүний зорилгын системийн зураглал гаргана.

    Орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө нь хоорондоо уялдаа холбоотой:
    Хүлээн авсан тоо баримтуудын хоорондын нөлөөлөл, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагад үзүүлэх нөлөө зэргийг хувь хүний төлөвшил, хууль эрх зүй, татвар болон улс орны эдийн засгийн хүчин зүйлүүдтэй уялдуулан холбож өгнө.

    Орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө нь нийгмийн байр суурийг илтгэнэ:
    Хувь хүний төлөвшил, гэр бүлийн болон ажил мэргэжлийн орчин, зорилго болон хэрэгцээг нь санхүүгийн төлөвлөгөөнийх нь цөм болгон үзнэ гэсэн үг бөгөөд дээрхи үзүүлэлтүүдэд хэт ерөнхий дүгнэлт хийхгүй

    Орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө нь үнэн зөв байдалыг илэрхийлнэ:
    Санхүүгийн төлөвлөгөөг тулгуур зарчмынх нь хувьд алдаагүй, холбогдох хууль дүрмийн хүрээнд шинжлэх ухааны зохих аргачлалаар боловсруулна

    Орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө нь тодорхой, ойлгомжтой байх:
    Санхүүгийн шинжилгээ болон төлөвлөгөөний үр дүнг захиалагч өөрөө маш тодорхой ойлгох, төлөвлөлтийг өөрөө тайлбарлахуйц хэмжээнд танилцуулна

    Орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө нь баримтжуулагдсан:
    Санхүүгийн төлөвлөгөөг судалгаа шинжилгээ, гаргасан дүгнэлт зэргийн хамт бичгээр болон зохих бусад хэлбэрээр захиалагчид хүлээлгэн өгнө

    Орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө нь өөриймшилт ба итгэл даах байдалтай:
    Бид санхүүгийн төлөвлөгөөг захиалагчийнхаа хүсэл сонирхолд бүрэн нийцүүлэх бөгөөд хувийн ашиг сонирхол, давуу талд тулгуурлахгүйгээр яг өөрийн төлөвлөгөө мэт өөриймсөг хандах болно.

    Орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө нь бодит байдал ба хараат бус байдалтай:
    Захиалыг гүйцэтгэхдээ ажил хэрэгч байдал, бусдаас хараат бус байдлыг сахиж мэдээллийн нууцыг бусад гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүргийг хүлээнэ..