СУРАГЧИД ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ ба “БИ”-гээ олох нь сэдэвт дадлагажуулах анхны сургалт амжилттай явагдлаа.

  • СУРАГЧИД ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ ба “БИ”-гээ олох нь сэдэвт дадлагажуулах анхны сургалт амжилттай явагдлаа.

    Ахлах ангийн сурагчдад зориулсан СУРАГЧИД ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ ба “БИ”-гээ олох нь сэдэвт дадлагажуулах сургалт амжилттай явагдлаа. Сурагчиддаа амжилт хүсье.

    20171113_155035 20171113_144325 20171113_144341 20171113_152400

    Сургалтын агуулга

    Ахлах ангийн сурагчид “Өөрийгөө танин мэдэх, “БИ”-гээ олох нь” гэсэн сэдэв  эцэг эхчүүд болон хүн бүрийн өмнө тулгамдсан асуудал болоод байна. Сурагч бүр өөрий гэсэн бодолтой энэ ертөнцийг өөр өөрийн өнцөгөөс хардаг. Хэзээ нэгэн цагт сурагчид “Би ер нь хэн юм бэ?” гэсэн асуулт өөртөө тавих л болно. Чухамдаа энэхүү асуулт бол та хэн байхыг, яаж амьдрахыг, өөрөөр хэлбэл тухайн хүний хувь заяаг тодорхойлдог. Сурагчид өөрөөсөө Би хэн бэ? Би яагаад өөрөө өөрийгөө танин мэдэх ёстой юм бэ? Би бусдаас юугаараа онцгой юм бэ? Надад бусадтай адилхан зүйл байна уу? гэж асуусан бол уу?  Энэ хорвоод хүн болж төрчихөөд өөрийгөө танин мэдэхгүй, “БИ”-гээ олохгүй насыг барах нь харамсалтай биш гэж үү?

    Сурагчид өөрийнхөө хүсэл сонирхол, дотоод нөөц боломжууд, давуу сул талуудаа тодорхойлж  “Би яг хэн юм бэ?” гэсэн асуултанд хариулт олоход Сурагч хэмээх өөрийн Брэндээ мэдэх шаардлагатай болно. Өөрийгөө танин мэдэж чадахгүй хүн ямар ч ажилд үр бүтээлтэй ажиллаж чадахгүй. Сурагч Брэнд гэдэг нь зөвхөн өөрийн оноосон нэр төдийгүй, түүнээс хамаагүй өргөн цар хүрээтэй ойлголт юм. Энэ нь сурагчдын жинхэнэ зан чанар, гадаад дүр төрхийг нь бүх талаас нь харуулсан цогц ойлголт юм. Сурагчид  юуны  өмнө  өөрийн хүсэл сонирхол, мөрөөдөл,  давуу болон сул талуудаа олж тодорхойлоход чиглэгддэг.

    Сурагчид чадахгүй, мэдэхгүй зүйлээр оролдоод хамгийн шилдэг нь болох боломжгүй. Сонирхолгүй, чадахгүй зүйлээр оролдоод өрсөлдөөн, тэмцээнд дундажаас дээгүүр гарах боломжгүй. Чадахгүй, мэдэхгүй зүйлийг ажил хэрэг болгох боломжгүй. “Чадна” гэдэг нь ур чадвартай байх, ур чадвараа хөгжүүлэх ялангуяа хүмүүстэй харилцах харилцааны ур чадвараа хөгжүүлнэ гэсэн үг. Сурагчид өөрийгөө танин мэдэж, “БИ”-гээ олсоноор л “ЗОРИЛГО” нь тодорхой болдог.

    #БИД #ТАНД #ШУУД #ХЭРЭГЛЭХ #БЭЛЭН #МЭДЛЭГ #ОЛГОНО.
    Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
    Сургалтын мэдээлэл:
    http://www.business-sanaa.mn/?p=905
    Youtube:


    https://www.youtube.com/watch?v=6GWjcJtmftI&t=51s
    Хаяг: Эрдэнэт хот. 4-р микро 14-р байр Бизнес Санаа сургалтын төв
    Харилцах утас-99359834, 95592050
    ????http://www.business-sanaa.mn
    #Businessmodelyou #Businessidea #Бизнессанаа#Орлогоонэмэгдүүлэх #Сургалтынтөв