Ц.Рэгзэнбазарын санхүү, бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт хуримтлуулсан туршлага

RBazar1983 онд Политехникийн Дээд Сургуулийг инженер мэргэжлээр, 1998 онд ХБНГУлсын гадаад худалдааны академийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.  Магистер цолтой.  2006, 2007, 2008 онуудад “Бизнесээ эхэл”, “Бизнесээ-хөгжүүл” болон “Хэрхэн бизнес төсөл бичих вэ?” сургалтуудад нийт 349 хүмүүсийг сургалтанд хамруулсан байна. ГТХАН-ийн “Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-тэй 2007 оноос хамтран ажиллаж 10 гаруй сургалт, семинарт хамрагдаж бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилласан.
Орхон аймаг дахь Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын дэмжлэгтэй Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “Сурагчдын шилдэг төсөл-2010”, Сурагчдын шилдэг төсөл-2011”  уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгуулан явуулсан.
Европын Сэргэн Босголт Хөгжлийн банк, Люксембург болон Япон улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Бизнесийн Зөвлөх үйлчилгээ Монгол Хөтөлбөрийн “Үндэсний зөвлөхийн мэдээлэлийн санд бүртгэгдсэн зөвлөх”.
Монголын Үндэсний Зөвлөхүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Сүүлийн 5 жилд албан байгууллага, хувь хүний захиалгаар 20 гаруй бизнес төсөл, маркетингийн төлөвлөгөө боловсруулсан. Мөн сүүлийн 5 жилд маркетинг, борлуулалт, санхүүгийн чиглэлээр 400 гаруй бизнес эрхлэгчдийг сургалтанд хамруулсан байна. 2011 оны 12 сард БНЭЗДХөтөлбөрийн захиалгаар Орхон аймгийн Нэг цонхны үйлчилгээ дахь Бизнес ширээний зураглал болон  каталоги боловсруулах төслийг амжилттай хийж гүйцэтгэсэн.  2012 онд “Эрдэнэт хивс” ХХК-ийн “Стратеги төлөвлөгөө”, 2011 онд Бүс Нутгийн Эдийн Засгийн Хөтөлбөрийн захиалгаар “Орхон аймгийн Нэг цонхны үйлчилгээн дахь Бизнес ширээний зураглал” сэдэвт гарын авлага”, 2013 оны “Орхон аймгийн татварын хэлтсийн 2016 он хүртэлх стратеги төлөвлөгөө”, 2015 онд ХБНГУ-ын зөвлөх мэргэжилтэн Andreas de Forestier–тай хамтран “Хувь хүний санхүүгийн төлөвлөлт ба орлого хэрхэн нэмэгдүүлэх вэ?” сэдвээр 3 удаа сургалт семинарт 30 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулан сургасан.

Мэдээ, мэдээлэл авах

Мэдээ, мэдээлэл авах

Ц.Рэгзэнбазарын бүтээлүүд

Бизнес, санхүүгийн чиглэлээр туурвисан бүтээлүүд:

• “Бие дааж бизнес эрхлэх арга зүйн үндэс”, Ц.Рэгзэнбазар Б.Одонбаяр, 2006 он
• “Амжилтын алтан ном” Ц.Рэгзэнбазар 2005, 2008, 2014 он
• “Зєгийн аж ахуйн бизнес тєсєл боловсруулах зөвлөмж” Ц.Рэгзэнбазар 2006 он
• “Монголчуудын сэтгэлгээний маркетинг”
• “Худалдан урлаг” Ц.Рэгзэнбазар, Б.Одонбаяр 2005, 2007, 2016 он
• “Даяарчлагдсан солиотой санаа” Ц.Рэгзэнбазар, 2011 он
• “Бизнес санаа” сэтгүүлийн 8 дугаар 2005-2008 он
• Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ ба Хувь хїний мєнгє санхїїгийн төлөвлөлт
Ц.Рэгзэнбазар, Б.Одонбаяр 2015 он
• Бодо Шефер “Долоон жилд эхний тэр бумыг олох нь” Б.Одонбаяр, Ц.Рэгзэнбазар 2016 он
• Бодо Шефер “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” Б.Одонбаяр, Ц.Рэгзэнбазар 2016 он

5-6 настай сурагчдад зориулсан бүтээлүүд:

• Дадлага ажлын дэвтэр (Олон дахин бичиж арилгадаг дэвтэр. Цагаантолгой) 2012 он
Ц.Рэгзэнбазар, Г.Баянсайхан, Ц.Хишигнэмэх
• Дадлага ажлын дэвтэр (Олон дахин бичиж арилгадаг дэвтэр. Математик) 2012 он
Ц.Рэгзэнбазар, Г.Баянсайхан, Ц.Хишигнэмэх

Зохиогчийн эрхтэй бүтээлүүд:

1. Зурагт ном – 2011 он /Ц.Рэгзэнбазар, Г.Баянсайхан, Ц.Хишигнэмэх/
А. Цагаантолгой
Б. Математик
2. Дадлага ажлын дэвтэр – 2012 он /Ц.Рэгзэнбазар, Г.Баянсайхан, Ц.Хишигнэмэх/
А. Цагаантолгой
Б. Математик
3. LED хєгжилтэй цагаан толгой (Электрон сурах бичиг) – 2011 он /Ц.Рэгзэнбазар,
Г.Баянсайхан, Ц.Хишигнэмэх/

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд:

• Ноос боловсруулах үйлдвэрийн төсөл
• Эрдэнэт хивс Стратеги төлөвлөлт ба Бизнес Модель
• Хүнсчдийн холбооны Стратеги төлөвлөлт ба Бизнес Модель
• Амралтын газрын Бизнес Модель
• Машины суудлын бүрээсний Бизнес –Модель
• Зөөврийн компьютерийн Бизнес-Модель
• Монгол эсгий шаахай Бизнес-Модель