Таны бизнес хэр үнэ цэнэтэй вэ?

  • 27/02/2018

    “Үнэ цэнэ”-ийг бий болгох тийм амар зүйл биш. Ихэнх бизнес эрхлэгчид үнэ цэнийн талаар бодит бус төсөөлөлтэй байдаг  төдийгүй өөрсдийнх нь бус үнэ цэнтэй зүйлстэй бизнесээ холбодог болохыг Харвардын бизнесийн судалгаанаас харж болно. Тэгвэл хэрхэн өөрийнхөө бизнесийн үнэ цэнийг бодитоор тогтоох вэ? Хэрхэн үнэлэх вэ? Хэрэглэгчдэд үнэ цэнээ хэрхэн мэдрүүлэх вэ? Бизнесийг үнэ цэнтэй болгодог зүйлс юу вэ?

    Инноваци

    Бизнес эрхлэгчид зах зээлийн төсөөлөл болон түүнд зохицох шинэлэг санаа, цаг үеийн мэдээлэл, хэрэглэгчийн сонирхол, зан төлөвийн талаар өргөн мэдлэгтэй байх нь урт хугацааны амжилтын түлхүүр болдог. Ялангуяа хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг бий болгох, хүргэх, үргэлж сайжруулж байх нь хэрэглэгч болон бизнесийн харилцааг илүү бат бөх байлгах болно. Бизнесийн гол зорилго нь ашиг олохоосоо урьтаж түнш болон хэрэглэгчдээ ирээдүйн асуудлыг шийдэж өгсөн, урам өгөхүйц бүтээлч, үр ашигтай байдлыг эрхэмлэх юм.

    Ёс зүй

    Компаниуд үзэл баримтлал, чиг үүрэг, үйл ажиллагаагаа гээд бүхий л зүйл дээрээ анхаарч байгууллагынхаа ёс суртахууны чадамж, хариуцлагыг хамгийн өндөр төвшинд байлгахыг хичээдэг. Энэ нь түнш болон хэрэглэгчтэй эргэх холбоо үүсгэх илүү бат бөх харилцааны суурь болдог төдийгүй байгууллагын имижийг бүрдүүлэх гол зүйлсийн нэг юм. Бизнесийн өрсөлдөөнд урт хугацааны тогтвортой байдлыг хангахыг хүсэж байгаа бол байгууллага болон хувийн ёс зүйд зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай.

    Итгэлцэл

    Итгэлцэл бол бизнес эрхлэгч байх тулгын гурван чулууны нэг юм. Энэ нь хамтран үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, ажилчдаас эхэлж хэрэглэгчтэй хуваалцсан нөхөрлөл, амжилтаас хамаардаг.  Компани болон хэрэглэгч хоорондын итгэлцэл нийтлэг зорилго, хүндэтгэл, амлалтаа биелүүлэх чадвараар бий болдог бөгөөд итгэлцэлтэй харилцааны үр дүнд зах зээлийн давуу тал, өрсөлдөөний давуу талыг олж авдаг.

    Чанар

    Чанар бол бизнесийн бүхий л үйл ажиллагаанд нөлөөлдөг бизнес эрхлэгчийн үндсэн шинж чанар юм.  Өрсөлдөөний ялгарах онцлог шинж, давуу тал, хэрэглэгчдэд хоногших гол зүйл, манлайлал, эрх мэдлийг чанар тодорхойлдог. Тиймээс зөвхөн бүтээгдэхүүнд чиглэсэн чанарт анхаарахын сацуу үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй.

    Таны эрхэлж буй бизнес хэр үнэ цэнэтэй байна вэ? Таны хийж буй зүйл танд болон хэрэглэгчид хангалттай үнэ цэнийг өгч, ашигтай ажиллаж чадаж байна уу? Хэрвээ үүнийг хэрхэн яаж хийх, хаанаас эхлэхээ мэдэхгүй эргэлзэж байвал бидний зохион байгуулж буй “Ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?” танилцуулах сургалтанд суухыг урьж байна. Сургалт үнэ төлбөргүй болох бөгөөд 2018-3-10 зохион байгуулагдах болно.

    Сэтгэгдлүүд(0)

    Сэтгэгдэл үлдээх

    Required fields are marked *