Та өөрийнхөө амьдралаа урлан бүтээх “Дизайнер” юм

  • Та өөрийнхөө амьдралаа урлан бүтээх “Дизайнер” юм

    Бизнес эрхлэгчдийн хувьд маш олон бэрхшээлтэй асуудлуудтай тулгардаг. Мэдээж хөрөнгө оруулалт, зах зээл  гэх мэт гадаад орчны асуудалууд байдаг боловч зөвхөн эдгээр хүчин зүйлд анхаарлаа хандуулах нь хангалттай биш. Байгууллагын үр ашиг, ашигт ажиллагаа, борлуулалт, маркетинг, байгууллагын соёл, бүтээгдэхүүний үйлчилгээний чанар, ажилчдын чадамж бүтээмж гэх мэт бизнесийн дотоод орчин буюу “бизнес эрхлэгч” болон “байгууллага”-аас шалтгаалах олон хүчин зүйлс бий.

    Гэхдээ байгууллагын соёлыг бий болгогч, ирээдүйн “үнэ цэнэ”-ийг бүтээгч үндэс суурь нь мэдээж “Та”.

    Бизнес эрхлэгчид “бизнесийн орчинд”-оо анхаарахаас гадна өөртөө дүн шинжилгээ хийж хариуцлага, ёс зүй, зарчимч байдал, мөн шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, алсын хараа, хувийн зохион байгуулалтаа анхаарах хэрэгтэй болдог. Тэгвэл Та “бизнес”-дээ ахиц дэвшил гаргаж, өөрийгөө танин мэдэхийн тулд ямар “арга хэрэгсэл”, “багаж”-ыг ашиглах вэ?

    Бүтээлч сэдэл санаа гаргаж, авъяас чадвараа бүрэн дайчлан мэргэжилдээ амжилт гаргах маш энгийн мөртлөө хэнд ч ойлгомжтой аргыг ашиглан амьдралаа утга учиртай, тодорхой зорилготой болгоход “байгууллага” болон “хувь хүний” “Бизнес Загвар”  танд туслана. Тэгвэл амжилтын гарц болох “Бизнес загвар” гэж юу вэ? Хэрхэн “Бизнес Загвар”-аар сэтгэх вэ?

    Хэрхэн “Бизнес Загвар”-аар сэтгэх вэ?

    хэрхэн бизнес загвараар сэтгэх вэ?

    “Бизнес загвар”-аар сэтгэх нь дэлхийн “хөгжил дэвшилийн өөрчлөлт”, “хувьсалтай” хөл нийлүүлэн алхах, шинэ нөхцөлд “дасан зохицох” хамгийн шилдэг арга юм. Та өөрийгөө ямар нэг хэмжээгээр “өөрчлөх”-ийг хүсэж, энэ талаар боддог учраас л энэ сэдвийг уншиж байгаа гэдэгт бид огт эргэлзэхгүй байна. Бизнесийн шинэ загварууд нь ашгийн төлөө болон ашгийн бус олон нийтийн тусын төлөө нийгмийн байгуулагуудад ч тэр хаа  саагүй “өөрчлөлт шинэчлэл”-ийг авчирч байна.

    Аливаа байгууллага нь цаашид оршин тогтнохын тулд цагийн аясаар хувьсан өөрчлөгдөж байх ёстой.

    Иймээс “Бизнес Загвар”-аа байнга нягталж шалган, шинэчилж байх нь чухал. Хүмүүс ч ялгаагүй мөн л “Бизнес Загвар”-аа байнга шинэчлэх шаардлагатай болжээ. Хувь хүний “Бизнес Загвар” нь ч тэр зөвхөн таны давуу талуудыг “илрүүлж”, өөрийн гэсэн ондоошил, бусдаас ялгарах ялгарлыг бий болгоно.

    “Бизнес Загвар” бол логик сэтгэлгээ мөн

    хэрхэн бизнес загвараар сэтгэх вэ?

     “Бизнес Загвар” гэдэг нь аливаа байгууллага, компанийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, “логик сэтгэлгээ” юм. Өөрөөр хэлбэл аливаа байгууллагын “талхаа олж идэх” системтэй аргачлал юм. Төрийн болон төрийн бус, ашгийн төлөө байгууллагууд өөрийн гэсэн “Бизнес Загвар”-тай байдаг.

    Үйлчлүүлэгч танд мөнгөн орлого оруулдаг. Ингэснээр танай байгууллага оршин тогтноно. Тэгвэл бизнес загварчлалын хувьд зөвхөн “үйлчлүүлэгч”, “мөнгө”-ний тухай бус түүнээс хамаагүй өргөн цар хүрээтэй сэтгэлгээг 9 бүрдэл хэсгийн хүрээнд системтэй харуулдаг. Хувь хүний болон , байгууллагынхаа “Бизнес Загвар”-ыг тодорхойлсноор хувийн амьдрал, бизнесээ тогтвортой бөгөөд амжилттай авч явах үндэс болох юм.

    ХОЛБООТОЙ: Бизнес загвар гэж юу вэ?

    Бизнес эрхлэгч таныг хувийн болон бизнесийн тань амжилтыг ахиулах “ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ БА ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ  “БИЗНЕС ЗАГВАР”” сэдэвт 2 өдрийн дасгалжуулалтын хөтөлбөрын танилцуулах сургалтанд урьж байна. Бүртгүүлэхийг хүсвэл доорх линкээр нэвтрэн бүртгүүлнэ үү.