Хувь хүний “БИЗНЕС ЗАГВАР” гэж юуг хэлэх вэ?

  • Хувь хүний “БИЗНЕС ЗАГВАР” гэж юуг хэлэх вэ?

    Хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахын тулд та өөрийн гэсэн “Бизнес Загвар”-тай байх зайлшгүй шаардлагатай болжээ. Ямар ч хүн шинэ нөхцөлд дасан зохицох, даган хувьсах чадвартай болоход “Бизнес Загвар” нь хамгийн тохиромжтой шилдэг аргачлалаар тодорсон юм.

    “Бизнес Загвар”-ын арга гэдэг нь тодорхой логик бүтэцтэй аргачлал бөгөөд хэнд ч “ойлгомжтой, хялбар” байдгаараа онцлог юм. Ямар ч байгууллага мөнгө санхүүгийн хямралд өртөхгүйн тулд “Бизнес Загвар”-аа байнга шинэ нөхцөлтэй уялдуулан өөрчлөх ёстой. Харин хувь хүний хувьд Та өөрөө “ганц гишүүнтэй компани” гэж ойлгож болно. Тиймээс байгууллагын “Бизнес Загвар”-ын аргыг хувь хүн дээр ч гэсэн бас хэрэглэж болно.

    Та хүрээлэн буй гадаад орчинтой салашгүй холбоотой. Гэвч та гадаад орчинд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй учраас “өрсөлдөх чадвар”-аа алдахгүйн тулд “дасан зохицох, даган хувьсах”-аас өөр аргагүй. Ийм үед “Бизнес загвар”-аа засан сайжруулах, шинэчлэх, заримдаа бүр “цоо шинэ” загвар боловсруулах шаардлага тулгарна.

    Жишээ нь: Видео тоглоом, видео кино тоглуулагч үйлдвэрлэгчид болон тэдгээрийн прокатын газрууд бүрэн дампуурсан. Учир ямар ч киног үйлчлүүлэгчид интернетээр шууд татаад авах боломжтой болсон. Энэ бол нэг шинэ “Бизнес загвар” нь нөгөөхөө бүрэн дампууруулах боломжтой гэдгийг харуулж байгаа. Үүнтэй адилаар телевизийн кино сувгуудын орлого ч мөн алга болж байна. Телевизүүдийн гол орлого нь үзэгчдийн хамгийн идэвхитэй цагуудад болон киноны дундуур сурталчилгаа явуулж орлого олдог байсан. Үзэгчид тэрхүү сурталчилгаануудыг алгасан үзэх ямар ч боломжгүй байсан бол энэ асуудлыг интернет шийдэж чаджээ. Учир нь үзэгчид өдөр шөнийн аль ч цагт хүссэн киногоо интернетээр үзэх боломжтой болсон бөгөөд телевизийн киноны яг эгзэгтэй агшинд олон минутаар үргэлжлэх “ядаргаатай” сурталчилгаагүйгээр киногоо тайван  үздэг болсон байна.

    Интернет нь мөн хөгжмийн салбар, зар сурталчилгаа, жижиглэн худалдаа, хэвлэлийн газруудын “Бизнес загвар”-ыг өөрчилж чадсан. Шинэ загвар болгон ашгийн төлөө компаниудад ч тэр, ашгийн бус олон нийтийн байгууллагуудад ч тэр ажлын байрны бүтцэд өөрчлөлт оруулдаг учраас цаашид оршин тогнохын тулд “Бизнес Загвар”-аа байнга эргэн харж, засан сайжруулж байх хэрэгтэй.

    Хувь хүн дээр ч ялгаагүй. Гэхдээ хувь хүний “Бизнес загвар” нь байгууллагынхтай яг адил гэж бодож болохгүй.

    Хувь хүний “Бизнес Загвар”-т зарим нэг ялгаа бий.

    • Хувь хүний “Бизнес Загвар” хувьд “түлхүүр нөөц” нь “Та” юм. Таны хувийн ашиг сонирхол, мэдлэг туршлага, ур чадварууд мөн таны өөрийн хувь хүний төлөвшил өнөөгийн хашиж буй ажил алба болон эрхэлдэг бизнес зэрэг орно.
    • Хувь хүний “Бизнес загвар”-ын хувьд “тоон үзүүлэлт”-ээр илэрхийлэгддэггүй “стресс” гэх мэт бодит бус зардлууд, сэтгэл ханамж гэх мэт бодит бус давуу талуудыг харгалзан үздэг.

    Харин байгууллагын “Бизнес загвар”-ын хувьд ерөнхийдөө зөвхөнмөнгөн дүн”-гээр илэрхийлэгдсэн зардлууд болон ашигтай  талуудыг авч үздэг.

    Хувь хүн “Бизнес загвар”-аа тодорхойлохдоо цаашид баримтлах стратегиа болон цаг үеийн өөрчлөлтүүдтэй хөл нийлэн хувьсан өөрчлөгдөх боломжийг олж харах гол зорилготой.

    “Бизнес Загвар”-ын ойлгохын тулд юуны өмнө дараахь 2 асуудалд хариулт олох ёстой:

    1. Үйлчлүүлэгч маань хэн байх вэ?
    2. Үйлчлүүлэгчийн ямар асуудалыг шийдвэрлэх вэ?

    Жишээлбэл: Жиффи бол автомашины моторын тос солих үйлчилгээ эрхэлдэг. Моторын тосоо өөрөө солих хүн ер нь их ховор. Яагаад гэвэл ихэнхид нь тос солих мэдлэг байхгүй, түлхүүр багаж хэрэгсэл байдаггүй. Мөн тостой хутгалдаж хувцас хунараа балиартуулах, гаражаа бохир болгохыг хүсдэггүй. Мөн ажилласан тосоо хаа хамаагүй хаяж хөрс бохирдуулах учраас заавал зориулалтын цэг дээр аваачиж тушаах ёстой. Тэгвэл яг эдгээр асуудлуудыг (багаж, гараж хувцасны ариун цэвэр, хаягдал) Жиффи үйлчилгээгээрээ шийдэж өгдөг.

    “Бизнес Загвар”-ыг зөвхөн ашгийн төлөө байгууллагууд хэрэглэдэг үү? Үгүй. Ашгийн төлөө бус олон нийтийн байгууллагууд ч бас үүнийг ашигладаг. Нью Йорк хотын “Гүйлтийн нийгэмлэг” нь эрүүл мэнд, фитнес буюу бие бялдрын жигд хөгжил зэргээр сурталчилгаа хийдэг бөгөөд гүйлтийн уралдаан тэмцээн, сургалт, дасгал сургуулилтын амралтын газар зэргийг зохион байгуулдаг. Гэтэл энэ бүхэнд зардал гарна. Ажилтнуудын цалин, уралдаан тэмцээний үеэр замын хөдөлгөөнийг зохицуулах зөвшөөрлийг авах, гүйлтийн хугацааг тодорхойлох гэх мэт тэмцээнд шаардлагатай техник хэрэгслүүдийг худалдан авах, гүйлтийн зайн тэмдэглээнүүд, ялагчийн цом медаль, тэмцээнд оролцогчдын подвалк гэх мэт олон “зардал”-ууд гардаг. Энэ нийгэмлэгийн гол зорилго нь мөнгө санхүүгийн ашиг олоход бус, харин гүйлтээр хичээллэх сонирхолтой бүх хүнд үйлчилгээ үзүүлэх явдал. Гэхдээ л энэ нийтийг хамарсан үйлчилгээг үзүүлэхийн тулд тэдэнд мөнгө хэрэгтэй. Тийм учраас энэ нийгэмлэг цаашид оршин тогтнохын тулд үзүүлсэн үйлчилгээндээ “төлбөр” авах ёстой. Ийм учраас төрийн бус байгууллагад ч гэсэн маш сайн “Бизнес Загвар” хэрэгтэй.

     

    ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ БА ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ  “БИЗНЕС ЗАГВАР” сэдэвт хоёр өдрийн workshop,  дасгалжуулалтын хөтөлбөрын танилцуулга сургалтад хамрагдахыг хүсвэл доорх зурган холбоос дээр дарна уу.