ШИНЭ САНААНЫ ЭРЭЛД ӨГЛӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (Workshop)

  • ШИНЭ САНААНЫ ЭРЭЛД ӨГЛӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (Workshop)

    Шинэ санаа олох процессын явцад загварчлах сэтгэлгээ гэх мэт бүтээлч санаа олох олон аргуудыг ашиглан хэлэлцүүлэг буюу Workshop-д оролцогчдын сэтгэхүйн цар хүрээг тэлэх, тэдний хамтын оюуны хүчийг нэгтгэн ашигладаг. Одоогоор бүтээлч санаа олох 360 гаруй төрлийн аргууд байдаг бөгөөд эдгээр нь бүгд нэг л зорилгод чиглэх ба мөн тэрхүү бүтээлч санааг зөвхөн нэг хүний сэтгэлгээгээр нэг өнцгөөс харах бус харин олон хүний санаагаар олон өнцгөөс харах боломж олгодог.
    Эдгээр аргуудын гол зарчим нь “Тооноос чанарт шилжих” зарчим юм. Өөрөөр хэлбэл хоолны орцонд олон төрлийн хачирыг “донж”-ыг нь тааруулж хийвэл амттай болдогтой адил нэг санааг өөр олон санаагаар “хачирлах” зарчим юм.
    Энэхүү олон аргууд нь бүгд шинэ бүтээгдхүүн үйлдвэрлэх, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, шинэ бизнес модель бүтээх, бизнесийн процессоо сайжруулах зорилготой. Шинэ санаа олохдоо голдуу бүлэг үүсгэн байгуулж багаар хамтран ажилладаг. Шинэ санаа олох хэлэлцүүлгийг буюу Workshop-ыг хэн нэг нь хөтөлж явуулдаг. Дээрх аргуудыг ганцаарчлан хэрэглэж бас болдог боловч багаар хамтран ажиллавал тухайн багийн гишүүдийн олон талын мэдлэг, туршлагууд нь нэгдээд олон өнцгөөс харсан маш хүчтэй санаа болон хөгждөг.