МӨНГӨ, САНХҮҮГИЙН ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

  • МӨНГӨ, САНХҮҮГИЙН ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

    Та мөнгө, санхүүгийн үнэ цэнэ болон тавьсан зорилгууддаа жилд хэд хэдэн удаа дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Энэхүү шинжилгээ нь мөнгөний талаарх таны үзэл бодол яаж өөрчлөгдсөнийг, яагаад та энэ замыг сонгосон талаарх бодлыг тань тодорхойлж өгөх болно. Мөнгөний талаарх таны бодол бодит мэдлэгт тулгуурсан уу эсвэл бусдын нөлөөнд автсан уу? Та санхүүгийн хэрэгцээгээ эрэмбэлэхдээ нийгмийн шахалт дарамтаас болсон уу? эсвэл өрхийн хэрэгцээнд үндэслэсэн үү? аль эсвэл тансаг хэрэглээнд суурилсан уу? Эдийн засгийн нөхцөл байдал таны санхүүгийн зорилго болон анхдагч хэрэгцээнд ямар нөлөө үзүүлж байна вэ? Өөрөөр хэлбэл та санхүүгийн зорилгодоо шинжилгээ хийнэ гэсэн үг. Энэхүү шинжилгээний зорилго нь таны хэрэгцээ болон хүсэл хоёрын ялгааг салгаж өгөхөд оршиж байгаа юм.

    Жишээ нь: Та 30,0 сая төгрөгний машин авах зорилго тодорхойлж, худалдан авах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь бусдад таалагдах, баярхах, сумын тэмдэглэлт баярт очихын тулд гаргасан шийдвэр үү, эсвэл зайлшгүй хэрэгцээ, шаардалага уу гэдгийг нарийвчлан судалж дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

    Санхүүгийн тодорхой зорилготой байх нь санхүүгийн төлөвлөлтөд маш чухал. Өөр хүмүүс ч танд санхүүгийн зорилгуудын ямар нэг хувилбар санал болгож болно. Гэхдээ л ямар зорилго тавихаа та өөрөө л шийдэх учиртай. Таны санхүүгийн зорилго бол ирээдүйд санхүүгийн хувьд баталгаатай байхын тулд өнөөгийн орлогоо зөв зарцуулахаас эхлээд хуримтлал, хадгаламж, хөрөнгө оруулалтыг хамарсан бүхэл бүтэн хөтөлбөр боловсруулах явдал юм.

    Ц.Рэгзэнбазар -99928094

    Өөрийгөө танин мэдэж үнэ цэнээ урлан бүтээх таны бизнес загвар  сургалт 2020,01,18-19