Давуу талууд тань таныг баян чинээлэг болгоно

  • Давуу талууд тань таныг баян чинээлэг болгоно

    Таныг юу баян чинээлэг болгох вэ гэвэл тэр нь таны давуу талууд. Германы нэрт теннисчин Штеффи Граф-д нэг онцгой давуу тал байдаг. Тэр нь цохиурын урд тал. Тэрбээр хэзээ л боломж гарна тэр үед энэ давуу талаа ашигладаг. Цохиурын ард талаар хийх цохилт нь харьцангуй сул байсан бөгөөд үүнийгээ сайжруулах тал дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд тэрбээр нөгөө хүчтэй урд талаа ашиглах гэж бөмбөгийг зөв талдаа гаргахаар хурдан гүйдэг байлаа. Харин түүний эсрэг тоглогч нь тэгэхээр бөмбөгийг аль болох түүний буруу тал руу өгөх гэж оролддог байсан тул дасгал сургуулилтаа нөгөө талаа сайжруулах сургуулилт болгон өөрчилжээ. Үр дагавар нь Штеффи тоглох дур сонирхолгүй болсноор дуусчээ. Ингээд тэрбээр хожих гэхээсээ илүүтэй хожигдохгүй байх тал дээр гол анхаарлаа төвлөрүүлэх болжээ. Хожигдохгүйн тулд тоглох, хожихын төлөө тоглох хоёрт маш том ялгаа бий.
    Сул талуудаа арилгахын төлөө маш их шаналж, уйгагүй оролдсоор байгаад баян чинээлэг амьдрах эрмэлзэл, баян чинээлэг болох боломжуудаа алдсан хичнээн олон хүн байгаа бол. Энэ бол ихэнхидээ хамаг хүсэл сонирхлыг унтраадаг хожих ямар ч боломжгүй хий дэмий тэмцэл байдаг. Та сул талуудаа үгүйсгэж болохгүй. Гэхдээ бас түүнтэй тэмцэх гээд хэрэггүй. Учир нь: Ингэснээрээ та баян болохгүй юм. Тэгэхээр сул талууд дээрээ ямар нэгэн шийдэл олох ёстой. Хэрвээ та өнөөг хүртэлх хугацаанд маш сайн нягтлан бодогч болж чадаагүй бол магадгүй энэ нь хэзээ ч таны давуу талуудын нэг болох боломжгүй. Та энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрч үүнд ямар нэгэн шийдэл олох хэрэгтэй. Та сайн нягтлан бодогч олж ажилд аваарай.
    Давуу талуудаа та бас зүгээр нэг зөнд нь хаяж болохгүй. Таны авъяас чадварыг хөгжүүлээд, залаад аваад явах зөвлөх танд хэрэгтэй. Таны давуу талууд яалт ч үгүй нүдэнд ил харагдахуйц болох хүртэл таныг системтэйгээр дэмжиж, зааж сургаж байх хэн нэгэн хүн танд хэрэгтэй. Ийм чадвар нь мөнгө авчирна.
    Ингээд та сул талууд дээрээ ямар нэгэн шийдэл олж, харин давуу талууд дээрээ хэн нэгэн зөвлөхийг олж аваарай.

    Ц.Рэгзэнбазар 9992-8094
    Өөрийгөө танин мэдэж үнэ цэнээ урлан бүтээх Бизнес Модель сургалт. 2020-01-18, 19 нд