ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” сэдэвт хоёр өдрийн workshop сургалт

  • ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” сэдэвт хоёр өдрийн workshop сургалт


    НЭГ: ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ НЬ ТИЙМ ЧУХАЛ УУ?

    Өөрийгөө танин мэдэж чадаагүй хүн” ажлаа үр бүтээлтэй хийдэггүй. “Өөрийгөө олоогүй” хүн өөртөө итгэлтэй байж чаддаггүй. “Өөртөө итгэлгүй” хүн ажлаа сэтгэлээсээ хийдэггүй.

    • Би хэн бэ?,
    • Би бусдаас юугаараа ялгаатай юм бэ?”
    • Миний давуу талууд юунд байна вэ?
    • Би яг юуг сонирходог, юуг хийхийг хүсч байна вэ? гэх мэт ажил мэргэжлийн талаархи олон  асуултанд
    • өөрөө өөртөө дүн шинжилгээ хийж
    • өөрөө өөртөө онош тогтоож  “ганцаараа шийдвэр гаргах” нь  нэн түвэгтэй.  Тийм биш гэж үү?

    Тэгэхлээр та бусад хүмүүстэй хамтран ажиллаж хувь хүний онцлог шинж чанар болон амьдралын дадал хэвшлээ бусдын харах өнцгөөр харснаар л “би-гээ шинээр нээж олох боломжтой.

    Бид ажил мэргэжлийн талаар өнгөрсөн амьдралын түүхэн замналдаа дүн шинжилгээ хийж, өөрийнхөө талаар эргэцүүлэн тунгаан боддогүй учир өөрт байгаа давуу тал, хүсэл сонирхолоо мэддэггүй.

    Ажлын арга барил, амьдралын дадал хэвшлийг өөрчлөхөд хамгийн чухал нөөц, боломж бол Та.  Тэгвэл та өөрийгөө танин мэдэхийн тулд  “Би хэн бэ?”, “Надад юу байгаа вэ?” гэдгээ олж тодорхойлох ёстой.

    Ажил мэргэжлийн хувьд “Би хэн бэ?” гэдгээ олж тодорхойлохын тулд дараах 3 асуултанд хариулт өгөх шаардлагатай болно.

    1. Миний СОНИРХОЛ  яг юу вэ? – Таны хийх дуртай, хийснээрээ бахархадаг зүйлс хамгийн “үнэ цэнэ”-тэй нөөц юм. Сонирхдог зүйлээ хийх нь ажил мэргэжилдээ сэтгэл хангалуун байх, ажлаасаа таашаал авах гол эх үүсвэр нь болдог.
    2. Миний АВЪЯАС ба УР ЧАДВАР  юунд байна вэ?– АВЪЯАС гэдэг нь байгалиас заяагдсан, төрмөл билэг ухаан. Өөрөөр хэлбэл нэг их хүчин чармайлт гаргахгүйгээр амархан хийдэг зүйлс. Харин УР ЧАДВАР гэдэг нь заалгаж сурч авсан чадвар. Хичээл, сургалт, дадлага, дасгалаар олж авсан арга ухааныг УР ЧАДВАР гэдэг.
    3. Миний ОНЦЛОГ, ШИНЖ ЧАНАР юунд байна вэ? –Та өөрийнхөө сэтгэлийн хат суусан, тэвчээртэй, ажилсаг, шийдэмгий, даруу, гярхай, анхаарал болгоомжтой, хөгжилтэй гэх мэтээр олон зан чанаруудаа ажил мэргжилтэйгээ уялдуулан тодорхойлох юм.

    Надад юу байна вэ?” гэдгээ олж тодорхойлохын тулд өөрийн мэдэлд байгаа үнэ цэнэтэй хөрөнгөө мэдэх хэрэгтэй.  Жишээлбэл Та маш олон хүн таньдаг, танил талын сүлжээ ихтэй, тухайн салбартаа олон жилийн туршлага хуримтлуулсан, ажил мэргэжлийн хувьд нэр хүндтэй, нийтлүүлсэн  болон оюуны өмчийн бүтээлүүд ихтэй бол энэ таньд байгаа хамгийн их үнэ цэнэтэй хөрөнгө юм.

    ХОЁР:  СУРГАЛТЫН ЗОРИЛГО


    Сургалтанд оролцогчид ажил мэргэжлийнхээ арга барил, амьдралын дадал хэвшилээ өөрчлөх хувь хүний бизнес моделийг боловсруулахад уг сургалтын зорилго оршино.

    Мөн дараах хоёр асуудлыг шийдвэрлэх болно. Үүнд:

    • Байгууллагын болон хувь хүний “Бизнес Модель”-ийн ялгааг ойлгох, зүй тогтолцтой танилцаж, түүнийг нэг хавтгай дээр дүрслэн бүтээнэ.
    • Хувь хүний “Бизнес Модель”-ийг үндэслэн ажил мэргэжлийн талаархи  Яг одоогийн болон Шинэчлэгдсэн “Бизнес Модель”-оо нэг хавтгай дээр дүрслэн бүтээнэ.

    ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ
    “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” 
    сэдэвт хоёр өдрийн workshop сургалт

    өдөр: 2020.01.18 – 19 нд

    10.00-17.00 цагийн хооронд ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ҮНЭ ЦЭНЭЭ УРЛАН БҮТЭЭХ “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” сэдэвт хоёр өдрийн workshop сургалт


    Оршил хэсэг:

    • Бид юу сурах вэ? Энэ сургалт бидэнд ямар үр ашиг өгөх вэ?

    I.ЯГ ОДООГИЙН “БИЗНЕС МОДЕЛЬ”-АА ДҮРСЛЭН БҮТЭЭХ ҮЕ ШАТ:

    • Байгууллагын “Бизнес Модель”-ыг бүтээх нь
    • Хувь хүний “Бизнес Модель” боловсруулах нь (Та хэн бэ?, Танд юу байна вэ?, Та юу хийдэг вэ?, Та хэнд тусалдаг вэ?, Та хүмүүст яаж тусалдаг вэ?, Та хүмүүстэй хэрхэн харилцдаг вэ?, Та хүмүүст үнэ цэнээ хэрхэн хүргэж өгөх вэ?, Хэн танд тусалдаг вэ?, Та хүмүүсээс юу авдаг вэ?, Та хүмүүст юу өгдөг вэ?)

    II.ӨНГӨРСӨНӨӨ ЭРГЭЦҮҮЛЭН ТУНГААН БОДОХ, ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХ ҮЕ ШАТ:

    • Би хэн бэ?
    • Хувь хүний “Амьдралын хүрд”
    • Хувь хүний “Амьдралын мөчлөг”
    • Хувь хүний товч намтар
    • Хувь хүний СВОТ шинжилгээ
    • Цагиа юунд их зарцуулаад байна вэ?
    • Стресс менежментийн шинжилгээ
    • Таны “Карьерийн зорилго”
    • Хувь хүний “Санхүүгийн шинжилгээ”
    • Хувь хүний “Бизнес Загвар”-ын ерөнхий шинжилгээ
    • “Бизнес Загвар”-аа хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

    III.БИЗНЕС МОДЕЛЬ”-АА ХЯНАН ЗАСАЖ, САЙЖРУУЛАХ ҮЕ ШАТ:

    • Шинэчилсэн “Бизнес Модель”-аа дүрслэн бүтээх
    • Сэдэл санаа өгөх жишээнүүд
    • Шинжилгээ хийх, онош тогтоох асуултууд

    IV.БИЗНЕС МОДЕЛЬ”-АА ЗАХ ЗЭЭЛД ТУРШИХ, ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БЭЛТГЭХ ҮЕ ШАТ:

    • Шинэчилсэн “Бизнес Модель”-аа хамгаалах, ярилцах, сайжруулах, санал бодлоо солилцох.
    • Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
    • Оролцогчдын санал хүсэлт ба дүгнэлт.

    СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА БА СУРАХ БИЧИГ:

    1. “ТАНЫ БИЗНЕС МОДЕЛЬ” ном
    2. Хувь хүний Бизнес Моделийн Хавтгай- А2 формат
    3. Өөрөө өөртөө шинжилгээ хийж онош тогтоох 385 асуулт бүхий гарын авлага. /А4 формат 80 нүүр/
    4. Дадлага ажлын дэвтэр. / формат 30 нүүр А4 формат/
     БАЙРШИЛ: Бөхийн өргөөний баруун урд буюу Нэгдэлчин зочид буудлын чанх урд ЭРХЭТ ОФФИС -н 9 давхарт, 901 тоот
    Утас-99928094