1 ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ (СОНГУУЛЬД ЯЛАХ СТРАТЕГИ БА ТАКТИК)

  • 1 ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ (СОНГУУЛЬД ЯЛАХ СТРАТЕГИ БА ТАКТИК)

    1 ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ

    (СОНГУУЛЬД ЯЛАХ СТРАТЕГИ БА ТАКТИК)

    Сонгуульд ялалт байгуулах, сонгогчдод хүрч очих хамгийн дөт арга зам бол “Сонгуульд ялах 1 хуудас төлөвлөгөө”. Нэр дэвшигчид хамгийн бага зардал, хамгийн цөөн хүн хүч, хамгийн бага цаг хугацааг зарцуулан сонгуульд ялалт байгуулахыг эрмэлдэг. Гэвч бодит байдалд сонгууль маш их өрсөлдөөн дунд явагддаг.

    “Нэг хуудас төлөвлөгөө” гэдэг нь А цэгээс Б цэг хүрэх хамгийн оновчтой арга зам. Өөрөөр хэлбэл  “Би яг одоо хаана байна вэ?”, Би яг хаана очихыг хүсч байна вэ? Би тэнд яаж очих вэ? гэсэн асуултанд хариулт өгөх төлөвлөгөө.

    Та байшинтай болохын тулд шууд л тоосго худалдан аваад байшин барьдаг уу? Эсвэл байшингийнхаа зургаа зурчихаад тоосго худалдан авдаг уу? Аль нь таньд цаг хугацаа, мөнгө хэмнэх вэ?

    Сонгуулийн кампанит ажлын “стратеги” төлөвлөгөө бол барилгын ажлын зураг болон түүнийг барихад шаардлагатай бүхий л үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн төлөвлөгөөтэй төстэй. “Тактик” нь барилга байгууламж барихад шаардлагатай материал,түүхий эд, хүн хүчний нөөцүүд болон үйл ажиллагааны дараалал гэж ойлгож болно. Байшин барихын тулд барилгын ажлын зураг хэрэгтэй гэдгийг мэддэг хэрнээ сонгуулийн кампанит ажлын стратеги төлөвлөгөөнд нэг их ач холбогдол өгдөггүй.

    Стратеги төлөвлөгөөг маш энгийн аргаар тодорхойлохын тулд Та дараах 9 асуултанд хариулт олох ёстой болно. Үүнд:

    Модуль-0: Тойргын талаар ямар мэдээлэл цуглуулж, ямар судалгаа хийх вэ?

    (Situation analysis)

    Модуль-1: Би хэн бэ? Яагаад надад саналаа өгөх ёстой вэ? (Key Resources)

    Модуль-2: Ялахын тулд танд хэдэн санал хэрэгтэй вэ? (Revenue and Benefits)

    Модуль-3: Хэнтэй ярих вэ? (Customers)

    Модуль-4: Юу ярих вэ? (Value provided)

    Модуль-5: Яаж ярих вэ? Мессежээ хэрхэн хүргэх вэ? (Channels)

    Модуль-6: Сонгогчидтой хэрхэн харилцаа холбоо тогтоох вэ? (Customer Relationships)

    Модуль-7: Сонгуульд ялалт байгуулахад хэн надад туслах вэ? (Key Partners)

    Модуль-8: Сонгуульд хэр хэмжээний зардал гаргах вэ? (Costs)

    Модуль-9: Ялалт байгуулахын тулд юу хийх ёстой вэ? (Key Activities)

    Сонгуулийн тойргийн нөхцөл байдалд задлан шинжилгээ хийснээр кампанит ажлын өгөгдөл, мэдээллүүдийг “9 бүрдэл хэсгүүдэд” системчлэнэ. Энэ систем нь бүрдэл хэсгүүдийн хоорондын уялдаа холбоо, хамаарлыг “нэг хавтгай” дээр дүрслэн харуулдаг газрын зураг. Ингэж ажилласнаар бид эрэгцүүлэн тунгаан бодох, хийсвэрлэн сэтгэх, ямар нэгэн ажлыг хамгийн бага “зардал”-аар, хамгийн цөөн “үйлдэл”-ээр хамгийн их “үр дүнд” хүрэх зүй тогтлыг олж харна. 1 хуудас төлөвлөгөө нь “нэг хавтгай” дээр бүхий л үйл явцыг “дүрс, схем”-ээр, “түлхүүр үг”-ээр, “зураг”-аар нэгэн зэрэг харахаар байршуулан, яаж бага цаг, бага эрч хүч, бага энерги, бага хөдөлгөөн, бага зардал, бага хөдөлмөр зарцуулж хамгийн их “үр дүнд” хүрэх вэ? гэж эрэгцүүлэн тунгаан бодуулдаг. Энэ нь сонгуулийн кампанит ажлыг төлөвлөөд зогсохгүй өрсөлдөгчийнхөө үйлдлийг урьдаас тааварлаж, хариу үйлдэл хийх бэлтгэл ажил юм.

    Ц.Рэгзэнбазар (1 ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ) Сонгуульд ялах стратеги тактик хэрхэн боловсруулах вэ? сургалт 9992-8094