НЭГ ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ (СОНГУУЛЬД ЯЛАХ СТРАТЕГИ БА ТАКТИК)

  • НЭГ ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ (СОНГУУЛЬД ЯЛАХ СТРАТЕГИ БА ТАКТИК)

    НЭГ ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ
    (СОНГУУЛЬД ЯЛАХ СТРАТЕГИ БА ТАКТИК)

    Төлөвлөсөн нь хождог.

    Дэмжигч бүрийн саналыг нь өгүүлж болохуйцаар тойргоо бүхэлд нь
    ЗОХИОН БАЙГУУЛ.
    Тойргуудаа жижиг хэсгүүдэд ХУВАА.
    Тойрог тус бүрт салбар БАЙГУУЛ.
    Нийт сонгогчдын цогц мэдээллийн сан БҮРДҮҮЛ.
    Сонгогчид хэнд саналаа өгөх талаар баттай ТОДОРХОЙЛ.
    Эргэлзэж буй сонгогчдыг байнга АЖИГЛА.
    Хамгийн итгэлтэй хүнээр нь дамжуулан ЯТГА.
    Сонгуулийн өдөр бүх дэжигчдийнхээ саналыг ӨГҮҮЛ. Авраам Линкольн. 1840 он

     

    Бид бүгд л амар, хялбар, дөт арга замаар амжилтанд хүрэхийг хүсдэг. Тэгвэл хүн бүр 20 хуудас төлөвлөгөө бичээд түүнийгээ хэрэгжүүлэх боломжгүй. Ерөөсөө төлөвлөгөө бичнэ гэдэг залхуутай ажил. Тэгээд ч дүрслээгүй, хараагүй зүйлээ хэрэгжүүлнэ гэдэг нь итгэл үнэмшил багатай.

    “Нэг хуудас төлөвлөгөө” нь “Би яг одоо хаана байна вэ?”, Би яг хаана очихыг хүсч байна вэ? Би тэнд яаж очих вэ? гэсэн асуултанд хариулт өгөх төлөвлөгөө. Яг одоо хаана байна вэ? гэдгээ тодорхойлохын тулд нөхцөл байдалдаа задлан шинжилгээ хийж давуу болон сул талуудаа тодорхойлно. Харин Хаана очих вэ? гэдэг нь зорилгоо СМАРТ хэлбэрээр маш нарийвчлан тодорхойлохыг хэлнэ. Зорилгодоо хүрэх үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөө гаргаснаар Тэнд яаж хүрэх вэ? гэсэн асуултанд хариулт олно.

    Стратеги төлөвлөгөөг маш энгийн аргаар тодорхойлохын тулд Та дараах 9 асуултанд хариулт олох ёстой болно. Үүнд:
    Модуль-0: Тойргын талаар ямар мэдээлэл цуглуулж, яаж судалгаа хийх вэ?
    (Situation analysis)
    Модуль-1: Би хэн бэ? Яагаад надад саналаа өгөх ёстой вэ? (Key Resources)
    Модуль-2: Ялахын тулд танд хэдэн санал хэрэгтэй вэ? (Revenue and Benefits)
    Модуль-3: Ямар сонгогчидтой ярилцах вэ? (Customers)
    Модуль-4: Сонгогчидод юу ярих вэ? (Value provided)
    Модуль-5: Сонгогчидод яаж ярих вэ? Сонгогчидод мессежээ хэрхэн хүргэх вэ? (Channels)
    Модуль-6: Сонгогчидтой хэрхэн харилцаа холбоо тогтоох вэ? (Customer Relationships)
    Модуль-7: Сонгуульд ялалт байгуулахад хэн надад туслах вэ? (Key Partners)
    Модуль-8: Сонгуульд хэр хэмжээний зардал гаргах вэ? (Costs)
    Модуль-9: Ялалт байгуулахын тулд юу хийх ёстой вэ? (Key Activities)

    Сонгуулийн тойргийн нөхцөл байдалд задлан шинжилгээ хийснээр кампанит ажлын өгөгдөл, мэдээллүүдийг “9 бүрдэл хэсгүүдэд” системчлэнэ.
    Энэхүү систем нь:
    1. Нэр дэвшигч,
    2. Үйл ажиллагаа,
    3. Мессеж,
    4. Сонгогчид,
    5. Мессеж хүргэх,
    6. Харилцаа холбоо,
    7. Түншүүд,
    8. Саналын тоо,
    9. Зардал гэх мэт “9 түлхүүр үг” буюу “9 бүрдэл хэсэг”-ээс бүрдэнэ.

    Ж нь: Сонгуульд ялалт байгуулах нь
    1. Сонгуульд зарцуулах “зардал”,
    2. “Нэр дэвшигч”-ийн нэр хүнд,
    3. “Онилсон сонгогчид”-ийн бүлэг,
    4. Сонгогчдод зориулсан “гол мессеж”,
    5. Мессежээ сонгогчдод “хүргэж байгаа арга замууд”,
    6. Сонгогчидтой тогтоосон “харилцаа холбоо”,
    7. Сонгуульд ялалт байгуулахад туслах “гол түншүүд”,
    8. Сонгуулийн үеийн “үйл ажиллагаа”-ны календарчилсан төлөвлөгөө гэх мэт 8 бүрдэл хэсгүүдээс хамаарах бөгөөд энэхүү бүрдэл хэсгүүд нь өөр хоорондоо ч уялдаа холбоо бүхий харилцан шүтэлцээтэй цогц систем.

    Нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулах стратеги тодорхойлохын тулд өөрт байгаа давуу талууд болон гол нөөцүүд болох мөнгө, цаг хугацаа, хүний нөөцүүдээ сайтар тооцож үзэх шаардлагатай. Хэрэв танд хангалттай мөнгө байгаа бол зардалд тулгуурласан стратеги баримтлана. Өөрөөр хэлбэл мөнгөөр санал худалдаж авна гэсэн үг. Хэрэв та мөнгө бага харин ур чадвар сайтай бол үнэ цэнэд тулгуурласан стратеги баримтлана. Өөрөөр хэлбэл ард иргэдэд тулгамдсан асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх стратеги баримтлана .

    “Уламжлалт төлөвлөлтийн арга”-аас ханан дээрхи дүрслэл бүхий “Нэг хуудас төлөвлөгөө” нь дараах давуу талуудтай: Үүнд:
     Зураг
     Дүрс
     Диаграм
     График
     Схем
     Түлхүүр үг
     Томъёогоор дүрслэн илэрхийлэх боломжуудтай.

    “Нэг хуудас төлөвлөгөө”-г Та ажил амьдралдаа хэрэгжүүлсэнээр: Үүнд:
    1. Ажлын арга барил, амьдралын үйл ажиллагааг “том дүр зураг”, бодит дүрслэлгүйгээр оюун санаандаа төсөөлөх боломжгүй учир энэ арга маш чухал ач холбогдолтой.
    2. 9 бүрдэл хэсгүүдийн “зүй тогтол”-ыг олж харах боломжтой болно.
    3. “Харах өнцөг”-өө өөрчлөхгүйгээр ажлын арга барилаа өөрчлөх боломжгүй гэдгийг олж мэднэ.
    4. Хоорондоо нягт харилцаа холбоотой “цогц систем” гэдгийг мэдрэх болно.
    5. “Зуршил”-аа өөрчлөхгүйгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй гэдгийг ойлгоно.
    6. “Зорилгоо” өдөр бүр ханан дээрээс харсанаар та ажлын арга барил, амьдралын дадал хэвшилээ өөрчилж болохыг мэдэрнэ.
    7. “Өөрчилтөнд дасан зохицох”-ын тулд энэхүү загварыг ашиглана.
    8. Харилцан уялдаатай хэд хэдэн бүрдэл хэсгүүдийн “хамаарлыг олж харна”.

    Үр дүнд хүрдэггүй сонгуулийн компанит ажлын гурван төрөл. Үүнд:
    • Сонгогчиддоо итгэл үнэмшил төрүүлэхүйц мессеж ч байхгүй, ямар сонгогчдод итгэл үнэмшил төрүүлэх талаар тодорхой ойлголт ч байхгүй сонгуулийн компанит ажил.
    • Товч тодорхой, итгэл үнэмшил төрүүлэхүйц мессежтэй, ямар сонгогчдод итгэл үнэмшил төрүүлэх тухайд тодорхой ойлголттой ч эдгээр сонгогчдод итгэл үнэмшил төрүүлэхийн тулд өдгөө хийгээд Сонгуулийн Өдөр хүртэл юу хийх вэ гэдэг ухаалаг төлөвлөгөөгүй сонгуулийн компанит ажил.
    • Сонгогчиддоо хүргэх тодорхой мессеж, сонгогчдынхоо тухай тодорхой ойлголт, Сонгуулийн Өдөр хүртэл ажиллах тодорхой төлөвлөгөөтэй боловч төлөвлөгөөгөө мөрддөггүй, сонгогдохын тулд өдөр болгон хүнд хүчир ажил хийх ёстой гэдгийг ойлгодоггүй сонгуулийн компанит ажил юм.

    Ц.Рэгзэнбазар