СОНГУУЛЬД ЯЛАХ СТРАТЕГИ (НЭГ ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ)

  • СОНГУУЛЬД ЯЛАХ СТРАТЕГИ (НЭГ ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ)

    СОНГУУЛЬД ЯЛАХ СТРАТЕГИ
    (НЭГ ХУУДАС ТӨЛӨВЛӨГӨӨ)

    Сонгуулийн кампанип ажил бол СОНГОГЧИД-д тулгамдаж байгаа хурцадмал асуудлыг шийдэж өгөх, тэдний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор оновчтой ШИЙДЭЛ санал болгодог. Нэр дэвшигч нь сонгогчидтой олон янзын арга замаар харилцаж, ЦӨМ МЕССЕЖ-ээ хүргэдэг. Ингэснээр сонгогчидтой харилцаа холбоо тогтоож тэдэнд тулгамдсан асуудлуудтай биечлэн танилцах боломж бий болно. Хэрэв нэр дэвшигчийн санал болгож байгаа шийдэл нь сонгогчидод таалагдвал тэд САНАЛАА өгдөг.

    Сонгуулийн кампанит ажлыг үр дүнтэй явуулахын тулд хамгийн чухал нөөц бол НЭР ДЭВШИГЧ юм. Тэр өөрийн багийн хамтаар сонгуулийн кампанит ажлыг үр ашигтай явуулах үйл ажиллагааны календарчилсан ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулдаг. Мөн сонгуульд ялах стратеги боловсруулах болон сонгуулийн кампанит ажилд нөлөөлөх хамгийн чухал ТҮНШҮҮДЭЭ ч тодорхойлно. Сонгуульд ялалт байгуулахад хамгийн чухал зүйл бол сонгуулийн кампанит ажилд зарцуулах хөрөнгө МӨНГӨ юм.

    Сонгуулийн кампанит ажлын эдгээр процессийг нэг хавтгай дээр системчлэн дүрслэн бүтээж “нэг хуудас”-нд багтаан төлөвлөхөд энэхүү номын зорилго оршино.

    Сонгуулийн стратеги гэдэг бол сонгуулийн кампанит ажлыг үр дүнтэй болгох, сонгуульд ялалт байгуулах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах арга, аргачлалыг нэгтгэсэн загварчлал юм. Үүнээс гадна нэр дэвшигчийн туршлага, мөн түүний баг хамт олны мэргэжлийн ур чадвар маш чухал ач холбогдолтой. Сонгуулийн стратеги нь улс төрийн маркетингтай салшгүй холбоотой бөгөөд зах зээлийн судалгаа хийх, сонгогчдын зан төлвийг судлах, сонгуульд нэр дэвшихэд нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлүүдийг олж тодорхойлох цогц арга хэмжээ юм. Сонгуулийн стратегийг боловсруулах гэдэг нь сонгуулийн кампанит ажлын стратеги ба тактикийг тодорхойлох, нэр дэвшигчийн имиж, брэндийг бий болгох, сонгуулийн үйл ажиллагааг урьдчилан төлөвлөх, таамаглах гэх мэт үйл ажиллагаанууд байдаг.

    Сонгуулийн кампанит ажлын стратеги бол маш сайн сонголтын дүнд бий болдог. Хэрэв та сонголтоо зөв хийхгүй бол таны өрсөлдөгчид таны өмнөөс сонголт хийх болно.

    Сонголт гэж юуг хэлэв ээ?
    Сонголт гэдэг нь: Та хаана өрсөлдөх вэ? Хэнтэй өрсөлдөх вэ? Яаж өрсөлдөх вэ? Ямар зорилтот бүлгийн сонгогчдыг онилох вэ? Тэдэнд ямар мессеж хүргэх вэ? гэх мэт олон асуултанд зөв хариулт олох үйл явц. Ямар нэгэн сонголт хийсэн эсэх нь үйл ажиллагаагаар илэрхийлэгддэг.

    Сонгуулийн кампанит ажлын ГУРВАН АЛДАА. Үүнд:
    •Сонгогчиддоо итгэл үнэмшил төрүүлэхүйц “мессеж байхгүй”, ямар сонгогчдод, ямар итгэл үнэмшил төрүүлэх талаар тодорхой ойлголт ч байхгүй кампанит ажил.
    •Товч тодорхой, итгэл үнэмшил төрүүлэхүйц мессежтэй, ямар сонгогчдод итгэл үнэмшил төрүүлэх тухайд тодорхой ойлголттой боловч эдгээр сонгогчдод итгэл үнэмшил төрүүлэхийн тулд ямар үйл ажиллагааг хэрхэн явуулах тухай ухаалаг “төлөвлөгөөгүй” кампанит ажил.
    •Сонгогчиддоо хүргэх тодорхой мессеж, сонгогчдынхоо тухай тодорхой ойлголт, төлөвлөгөөтэй боловч “төлөвлөгөөгөө мөрддөггүй”.

    Сонгуульд ялах стратеги ба “Нэг хуудас төлөвлөгөө” нь уламжлалт төлөвлөлтийн аргуудаас 8 давуу талтай. Үүнд:
    • Хялбар
    • Дүрслэлтэй
    • Дэлгэмэл
    • Ухаалаг
    • Уялдаа холбоотой
    • Харилцан шүтэлцээтэй
    • Нэг хавтгайд байршуулсан
    • Үр ашигтай

    Мөн “Нэг хуудас төлөвлөгөө”-г та сонгуулийн кампанит ажилд хэрэгжүүлснээр дараах ашигтай талуудтай. Үүнд:
    • Сонгуулийн кампанит ажлын үйл ажиллагааг “том дүр зураг”, “бодит дүрслэл”-ээр оюун санаандаа төсөөлөх боломжтой.
    • 9 бүрдэл хэсгүүдийн “зүй тогтол”-ыг олж харна.
    • “Харах өнцөг”-өө өөрчилснөөр ажлын арга барил өөрчлөгдөнө.
    • Хоорондоо нягт уялдаа холбоотой “цогц систем” гэдгийг олж харна.
    • “Зорилгоо” өдөр бүр ханан дээрээс харснаар стратегиа оновчтой тодорхойлж чадна.
    • “Өөрчлөлтөнд дасан зохицох” чадвартай төлөвлөгөө боловсруулна.
    • Харилцан уялдаатай хэд хэдэн бүрдэл хэсгүүдийн “хамаарлыг олж харна”.

    НОМЫН АГУУЛГА:
    • МОДУЛЬ-0: НӨХЦӨЛ БАЙДЛЫН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ:
    o Тойргийн талаар ямар мэдээлэл цуглуулж, яаж судалгаа хийх вэ?
    • МОДУЛЬ-1: НЭР ДЭВШИГЧ: ТА ХЭН БЭ?
    o Яагаад танд саналаа өгөх ёстой вэ?
    • МОДУЛЬ-2: ЗОРИЛГО ТОДОРХОЙЛОХ:
    o Ялахын тулд танд хэдэн санал хэрэгтэй вэ?
    • МОДУЛЬ-3: ЗОРИЛТОТ СОНГОГЧИДОО ОНИЛОХ:
    o Ямар сонгогчидтой ярилцах вэ?
    • МОДУЛЬ-4: МЕССЕЖ-ИЙГ БОЛОВСРУУЛАХ:
    o Сонгогчдод юу ярих вэ?
    • МОДУЛЬ-5: МАРКЕТИНГ БА СУРТАЛЧИЛГАА:
    o Сонгогчдод мессежээ ямар сувгаар хүргэж өгөх вэ?
    • МОДУЛЬ-6: ХАРИЛЦАА ХОЛБОО ТОГТООХ:
    o Сонгогчидтой ямар харилцаагаар эргэх холбоо тогтоох вэ?
    • МОДУЛЬ-7: ГОЛ ТҮНШҮҮД:
    o Сонгуульд ялалт байгуулахад хэн танд туслах вэ?
    • МОДУЛЬ-8: САНХҮҮЖИЛТ БА ТӨСӨВ:
    o Сонгуульд хэр хэмжээний зардал гаргах вэ?
    • МОДУЛЬ-9: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ:
    o Сонгуульд ялалт байгуулахын тулд яг юу хийх ёстой вэ?
    • МОДУЛЬ-10: НЭГ ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧИД БАГААРАА ЯЛАЛТ БАЙГУУЛАХ СТРАТЕГИ

    Энэхүү номыг талаарх мэдээлэл авах бол дараах утсаар холбогдоно уу?
    Ц.Рэгзэнбазар -9992-8094